ДЭМБ-аас шинэ коронавирусийн халдвартай холбогдуулан олон улсын хэмжээнд онц байдал зарлалаа. Коронавирусийн тархалт зөвхөн Хятад Улсад бус олон улс даяар хурдацтай тархаж буйн улмаас ийм шийд гаргасан аж.
ДЭМБ-ын Онцгой байдлын хороо Швейцарын Женев хотод өчигдөр хуралдсан. ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебреем коронавирусийн халдвар эрүүл мэндийн тогтолцоо муутай орнуудад тархаж болзошгүй байдалд санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна.
Тэрээр мөн “БНХАУ-ын зүгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авч байна. Хятад улсад найдвар тасарсан гэсэн үг биш. Тус улстай гадаад худалдаа хийх, аялах зэргийг хязгаарлах шалтгаан байхгүй. Зарим олон улс орон хилээ хааж, нислэгээ цуцалж байна” хэмээжээ.
Түүнчлэн хүн төрөлхтөн 2014 онд Африкт гарсан Эбола вирусийн дэгдэлтийн үеэр ядуу, буурай орнууд өөрсдийгөө хамгаалж чадахгүй, ямар хүнд байдалд орсныг харсан. Коронавирус ч мөн адил ядуу, буурай орнуудад тархвал хяналтаас гарах магадлалтай.
ДЭМБ-аас онц байдал зарлаж буй нь коронавирусийг цаашид бусад улс руу тархаахгүй байх нөхцөлийг бүрдүүлж, ядуу, буурай орнуудад дэмжлэг үзүүлж, коронавирусээс урьдчилан сэргийлэхэд туслалцаа үзүүлэх боломж бүрдэх аж.
Пүрэв гарагийн байдлаар БНХАУ-д халдвар авсан хүн 7736, нас барсан хүний тоо 170-д хүрээд байна. ДЭМБ-ын мэдээлж буйгаар БНХАУ-аас гадна дэлхийн 18 улсад 98 тохиолдол бүртгэгдсэн ба нас барсан тохиолдол одоогоор гараагүй аж.
Коронавирусийн ихэнх тохиолдлууд тус халдварын голомт болоод буй БНХАУ-ын Ухань хот руу аялж ирсэн хүмүүсээс илэрсэн. Гэсэн хэдий ч Герман, Япон, Вьетнам, АНУ-д хүнээс хүнд халдварласан найман тохиолдол бүртгэгдээд буй.
Эх сурвалж: BBC