“GoGo-ийн асуултууд” булангийн монгол цэргийн өдөрт зориулсан тусгай дугаарыг бэлтгэхээр Зэвсэгт хүчний 015 дугаар ангийг зорилоо. Биднийг очиход цог, жавхаа нь ханхалсан цэргүүд буудлагын тэмцээн зохион байгуулж байв.
Энэ удаагийн тусгай дугаарын зочноор Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн Зэвсэглэлийн төв агуулахын нярав, ахлах ахлагч Г.Мөнхгал оролцсон юм. Эгэл даруу зан, эр хүний ноён нуруугаараа өөрийгөө чимсэн тэрээр Зэвсэгт хүчинд 11 дэх жилдээ зүтгэж буй аж.
Арван жилийн сургуулиа дүүргэснийхээ дараа цэргийн амьдралд хөл тавихаар шийдэж, зарлан дуудах хуудас ирээгүй байхад, чин хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн цэргийн албанд мордох хүсэлтээ өгч байжээ. Ингээд Дорнод аймгийн Хилийн цэргийн 0132 дугаар ангид хугацаат цэргийн албаа хаасан байна.
Цэрэгт байхдаа аав, ээждээ бичсэн захианы хариу ирэхгүй их уддаг байж билээ хэмээн хуучлах тэрээр ээжийнхээ “Хүнтэй эвтэй бай” гэсэн сургаалыг зүрхэндээ нандигнаж, ааваасаа өвлөсөн ажилч хичээнгүй зангаа алдахгүй хөдөлмөрлөхийг зорьдог.
Түүний гэргий Цагдаагийн ахлагч ба гэр бүлээрээ төрийн албанд хүчин зүтгэж, эгэл амьдралыг хамтдаа дэнслэн, байгаа бүхэндээ сэтгэл дүүрэн явдгаа бидэнтэй хуваалцав.
Зэвсгийн мэргэжлээр овоглосон Г.Мөнхгал энхийг дэмжих ажиллагаанд дайчлагдан Бүгд Найрамдах Өмнөд Судан улс руу үүрэг гүйцэтгэхээр хоёр удаа явж байжээ. Олон аавын хүүхдүүдтэй мөр зэрэгцэн алба хаах, амьдралд хамтдаа суралцах сайхан. Мэндлэх, хүндлэхээс эхлээд сурсан зүйлс олон. Хүнээс үг сонсож, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, цагийг чанд баримталдаг, зарчимч чанарт суралцсанаа дурсав.

Халамжтай сайн аав байж, хариуцлагатайгаар үүргээ ухамсарлан ажиллахыг хичээдэг эгэл нэгэн алба хаагчтай танилцан, Ардын хувьсгалтай нас чацуу, ирэх онд 100 дахь жилийн ойтойгоо золгох Зэвсэгт хүчний 015 дугаар ангиас бэлтгэсэн тусгай дугаарыг хүлээн авна уу.
Зэвсэгт хүчний нийт алба хаагчид болон эх орон дуудахад хэзээд бэлэн эрчүүддээ Монгол цэргийн баярын өдрийн мэндийг дэвшүүлье.
Зураглаач, эвлүүлэгч О.Сүхбат