gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     7.20
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 28
Зурхай
 7.20
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 7.20
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хожигддог хүнийхээ 20 өргийг харах нь сэтгэл зүйн дасгал

Спорт
2007-10-02
0
Twitter logo

Шатрын дасгалжуулагч Хандсүрэнгийн Сүрэндорж тун хачин хүн. Шатартай газар амьдрал буцалж байдаг гэсэн философийг тэр мөрдлөг болгодог. Хөлөгт тоглоомыг амьдралаа болгож,  сайн шатарчин бэлтгэхэд бүхнээ зориулж яваа. “Дандаа л шатар гэж ярих юм. Туйлшрамтгай байж болохгүй” гэж түүнийг зэмлэх нэгэн ч бий. Тэр бүхэнд хариу хэлээд байдаггүй. Харин дотроо “Монголын шатарчид дэлхийд чансаагаараа манлайлж байгаасай” гэж боддог гэсэн. Дасгалжуулагч болсон цагаасаа тэр үүний төлөө тэмүүлжээ.
Хэдэн нүүдлийн цаадахыг харах холч ухаан нь Сүрэндоржийг шатарт үнэнч зүтгэхэд нөлөөлсөн биз ээ.
Тамирчныхаа хувьд тэрбээр 1988 онд спортын дэд мастер, 1993 онд спортын мастер, 2002 онд ОУМ болсон. Мөн хэд хэдэн олимпиадад оролцоод амжжээ.
Ялангуяа
  Халимагт болсон шатрын 33-р олимпиад түүний сэтгэлээс гардаггүй. Тус наадамд оролцох шатарчдыг УАШТ-ээс сонгон шалгаруулдаг уламжлалтай. Тэр жишгээр улсын зургаан удаагийн аварга ФМ Ж.Лхагва, ОУМ Н.Төмөрхуяг агсан, О.Ганболд, О.Батзориг нарын хүчтэй өрсөлдөгчдөө буулгаж авснаар Элстэйг зорих “виз”-ээ өвөртөлсөн байна. УАШТ-ий бэлтгэлээ тэрбээр төдийлэн сайн базааж амжаагүй гэсэн. Жил бүрийн гуравдугаар сард өсвөр шатарчдын их сорилго эхэлдэг учраас өөрийгөө биш өрөөлийг бэлтгэхэд л ихэнх цагаа зарцуулж. Өөрийгөө ийм өндөр амжилт гаргасанд төдийлэн итгэхгүй л явсан аж.
Ийнхүү
XXXIII олимпиадад Монгол орноо төлөөлөн эмэгтэйчүүдээс Ц.Батцэцэг, Д.Мажигсүрэн, Т.Батцэцэг, В.Сарангэрэл, эрэгтэйчүүдээс Б.Хатанбаатар, Д.Шаравдорж, Ц.Лхагвасүрэн, Г.Алтан-Оч, орлон тоглогчоор О.Батзориг, Х.Сүрэндорж нар оюун ухаанаа уралдуулсан билээ. Тэр үед манай эрчүүдийн багийн дундаж чансаа 2370 буюу дэлхийд 61 дүгээрт бичигдэж байв. Олимпиадын эхний тойрогт манайхан Болгарын хүчтэй багтай оноолт таарав (2626). Болгарын шатарчид өрсөлдөгчдөө хожно гэдэгтээ бат итгэлтэй байсан ч тэд хүссэндээ хүрч чадсангүй. Б.Хатанбаатар их мастер В.Спасовтой хайнцаж, Д.Шаравдорж А.Колевийг франц хамгаалалтаар бут ниргэв. Энэ бүхэн манайханд урам хайрласан нь лавтай. Шотландын тамирчинтай хэрхэн тоглосноо Х.Сүрэндорж ийн өгүүлсэн.
-Би Шотландын Д.Гранттай анх учраа таарсан. Анх удаа олимпиадад оролцож байгаа учраас ч тэр үү, сэтгэл догдлоод… Тоглолт эхлээд хэсэг хугацаа өнгөрөхөд би санаачилгыг гартаа авсан. Тооцоо ёсоор өрнөж байгаад сэтгэл хангалуун байлаа. Тэмцээний завсарлагаар Г.Алтан-Оч надад цаад шотланд чинь нэг л айхавтар нүүдэл хийх гээд байна даа гэж хэлж байсан юм. Хожил минийх болчихсон газар. Гэвч Грант миний тооцоолоогүй нүүдлийг хийлээ. Алтан-Очийн хэлээд байсан нь энэ юм болов уу гээд би түгшчихсэн. Биеэ барьсны балгаар цаашид буруу тооцоолоод идээгээ ч анзаарсангүй. Ийнхүү хожлын өргөө алдсанаар шотланд шатарчинтай эвийн гэрээ байгуулж билээ.
Энэ тоглолтын дараа багийнхан болон дасгалжуулагч маань намайг ихэд зэмлэсэн. Ингэх нь ч аргагүй. Удаах тойргуудад би Катар, Малайз, Анголын шатарчдыг хожин хувийн дүнгээр дөрвөн өргөөс 3,5 оноогоор ширээндээ
V-т явж байв. Энэ үеэс манайхан надад медаль хүртэх хариуцлагатай үүргийг оногдуулсан. Гэвч Люксембургийн А.Олкаозаныг дөнгөсөнгүй, 0:1-ээр хожигдоод нойр цайрч хоносон удаатай. Хэрэв энэ өрөгт ялалт байгуулсан бол 75 хувийн хожилтойгоор ширээндээ эхний гуравт орох боломж байсан. Миний  ширээнд Израилийн их мастер В.Аврух (80 хувийн хожлоор) алт, Украины В.Понамарев мөнгө (77,8), Шведийн Х.Перссон (75) хүрэл медаль хүртэж байсан. Элстэйн олимпиад надад олон дурсамж хийгээд сургамж үлдээсэн. Хожигддог хүнийхээ 20 өргийг хараад сэтгэлээ засах учиртайг эндээс мэдэрсэн. Мөн хүндэлж биширч явдаг А.Карповтой Элстэйд зураг татуулж билээ....
Тэрбээр “Блед-2002” шатрын ээлжит олимпиадад эх орноо төлөөлөн оролцсон юм. Монголын багийн гол зорилго нь Б.Мөнгөнтуул их мастер, Н.Төвсанаа олон улсын мастерын болзол биелүүлэх, З.Бямбаа, Х.Сүрэндорж нарын хэн нэг нь ширээндээ медаль хүртэх удирдамжтай Бледэд иржээ. Эхний өрөгт манайхан дэлхийн аварга Р.Понамареваар удирдуулсан их мастеруудын бүрэлдэхүүнтэй Украины шатарчидтай таарч. Манай баг 0,5:3,5-аар хожигдсон боловч Д.Шаравдорж В.Иванчуктай тэнцэн анхны сенсаацийг дэгдээснийг тэр ер мартдаггүй.
Өрсөлдөгчөө дутуу үнэлэхийн сургамжийг Ливаны багтай хийсэн тоглолтоос мэдэрсэн гэх. Эрчүүдээс Б.Хатанбаатар л учраагаа хожсон бөгөөд Д.Шаравдорж хайнцан, Н.Төвсанаа, Х.Сүрэндорж нар ялагдал хүлээжээ.Ийнхүү тоглосоор эхний таван тойргийн дараах байдлаар Сүрэндорж
  50 хувьтайгаар замынхаа гуравны нэгийг туулж зургадугаар тавилаас чөлөөлөгдөх хүсэлтээ дасгалжуулагчдаа хэлжээ. Энэхүү амралт ч үр дүнгээ өгч, гурван өрөг өнжсөний дараа “цусгүй тулаан”-д дахин орохдоо Өмнөд Африк, Киприйн шатарчдыг буулган аваад Венесуэлийн их мастертай тэнцсэн байна. Энэ бүхнээс тэрбээр  шатарчин хүнд  амралт чухал хэрэгтэй гэдгийг ойлгосон гэсэн.
Гэвч тэнд өмнөх амжилтаа ахиулж чадаагүй юм. Гэхдээ шавь нар нь багшийнхаа мөрөөдөж явсан амжилтыг гаргана гэдэгт Сүрэндорж итгэлтэй явдаг. Өдгөө түүний шавь нар Туркийн Анталия хотноо болох ДАШТ-д оролцохоор зэхэж байна. Тодруулбал, Б.Гүндаваа (17-18), Ц.Саруул (11-12), У.Насанжаргал (13-14), Г.Сайханзаяа (9-10), Э.Болдоо (8 хүртэлх) нар
  дэлхийн шилдгүүдтэй ухаанаа уралдуулна. Тэд ДАШТ-ий бэлтгэлээ өнгөрсөн зургадугаар сараас хийж эхэлсэн гэсэн. 
“Уяач хүн сойсон хүлгээ хэрхэн уралдсаныг хүмүүсээс асуудаггүй. Тиймээс би ямар ч тэмцээнд шатарчидтайгаа хамт явахыг хичээдэг. ДАШТ-д бэлтгэж байгаа тамирчдын тэмцээний зардал сэтгэлийг минь багагүй зовоож байна. Нэг тамирчны зардал гэхэд 2 сая 330 мянган төгрөг” хэмээн тэрбээр өгүүлэв.
Өдгөө “Төр Монгол” клубт данстай тэрбээр Өвөрхангай аймагт дасгалжуулагчаар 13 жил ажилласан. Арвайхээрт ажиллах хугацаандаа тэрбээр олон улсын цолтон хоёр, спортын мастер болон спортын дэд мастер 20 гаруйг бэлтгэн гаргасан. Түүний ажлыг хүлээн авсан Ц.Гомбосүрэнг тэрбээр амжилтын буухиаг нь таслалгүй сайн ажиллаж байгаа хэмээн дүгнэдэг аж. “Би шавь нараа хоолонд хүргэхийг л зорьж яваа хүн. Өөр надад юу ч хэрэггүй. Сайн шатарчин болоход авьяас нэг, хөдөлмөр 99 хувь байх ёстой гэж боддог юм. Шатар хүнийг боловсролтой, ухаалаг, хүлээцтэй болгодог. Бас шатраар хүн амьдарч болно. Өдий зэрэгтэй яваа минь шатрын ач тус” гэж тэр ярих дуртай.
   
Энэ жилийн ДАШТ-д Б.Гүндаваа, Г.Сайханзаяа, У.Лхамсүрэн, А.Энхтуул нарыг өндөр амжилт гаргана гэдэгт итгэлтэй байгаа аж.
Б.Гүндаваа тэргүүтэй шилдэг шатарчдыг тэнд бэлтгэсэн юм. Саад бэрхшээл бүхнийг сэтгэлийн хатаараа давж, шатарчин болох хүсэлтэй бяцхан шавь нараасаа ажлын урам авсаар олон оныг үдэж байна. Өдгөө түүний сурагчид эрийн цээнд хүрч, Монголд чансаагаараа тэргүүлэгчдийн эгнээнд багтжээ. Үргэлж урам нэмж, тусалж дэмждэг УИХ-ын дарга Д.Лүндээжанцан, түүний туслах Бямбажав, Оюуны өмчийн хорооны дарга Чинбат нар болон Өвөрхангай аймгийн үе үеийн удирлагуудад талархаж явдгаа тэр илэрхийлж байв. Түүнчлэн Х.Сүрэндорж багш шатрын хоёр ч ном бичсэн. “Сэтгэлд гал байхад” ном нь шатартай хэрхэн танилцсан үеэс эхлээд дасгалжуулагчийн амьдралынх нь цадиг түүхийг багтаажээ.
Энэ түүх цаашид ч үргэлжилсээр байх бөлгөө.

Б.Өлзийтогтох

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан