Италийн лигийн босоо аварга Ювэнтус клубыг удирдаж байгаа Маурицио Сарри эрүүл мэндийн ноцтой асуудалтай болсныг клубын удирдлагууд баталжээ. Энэ жил 60 настай Итали эр өнгөрсөн амралтын өдөр Триестинагийн эсрэг хийсэн улирлын өмнөх нөхөрсөг тоглолтод оролцоогүй бөгөөд ханиад хүндэрсэн гэсэн шалтгаантай байсан аж.
Улмаар М.Сарри эрүүлийн мэндийн нарийн шинжилгээнд ороход түүний уушиг үрэвсэлтэй болсон нь тогтоогдсон байна. Багийн зүгээс мөн түүний эмчилгээ аль хэдийнээ эхэлсэн гэж мэдээлсэн байна.
Энэ долоо хоногийн бямба гарагт Сери А лигийн нэгдүгээр тойргийн хүрээнд Ювэнтус Парма клубын эсрэг тоглох хуваарьтай байгаа. Харин тус тоглолтод М.Сарри багаа удирдах эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд түүний биеийн байдлаас шалтгаалах аж.
Өнгөрсөн улиралд Английн Челсиг удирдаж Европа лигийн аварга болж байсан тэрээр өнгөрсөн 6-р сард Ювэнтус клубтэй 3 жилийн гэрээ хийж нэгдсэн юм.
Г.Баярмөнх