Өнгөрч буй долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.
-ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг Олон улсын цэргийн наадам энэ жил 10 улсын нутаг дэвсгэрт 38 төрлөөр наймдугаар сарын 3-10-ны өдрүүдэд боллоо. Уралдаанд оролцогчоор Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Казакстан Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, Америкийн Нэгдсэн Улс, Бүгд Найрамдах Хятад Улс, Бүгд Найрамдах Зимбабве Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс ажиглагчаар оролцсон юм.
Хоёр гарааны нэгдсэн дүнгээр тэмцээнийг ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн Биеийн тамир, спортын тасгийн мэргэжилтэн, дэд хурандаа Ч.Мөнхтүшиг дасгалжуулагчтай Зэвсэгт хүчний 120, 232, 256, 330 дугаар ангийн шилдэг офицер, ахлагчдаас бүрдсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тэргүүллээ.
-Амралт, зугаалгын улирал ид дундаа байгаа энэ үед ихэнх нутгаар хур бороо үргэлжлэн орж, голууд үертэй байна. Онцгой байдлын ерөнхий газраас өдөр тутам гаргадаг аврах ажиллагааны энэ долоо хоногийн мэдээнээс харахад амарч зугаалж яваад усанд живж амиа алдсан, санамсар болгоомжгүйгээс гал эрүүл мэнд, амь насаараа хохирсон тухай мэдээлэл хэд хэд гарчээ. Тухайлбал, Хэрлэн голын усанд живсэн иргэнийг дөрөв хоногийн дараа олсон, Хяргас нуурын эрэгт майханд хоноод үүрээр нуурын усанд эндсэн, бага насны хүүхэд усанд эндсэн гэх мэт харамсалтай тохиолдлууд гарсаар байна.
Иймд бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна. Амрагчид хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
-Улаанбаатар хотод энэ долоо хоногийн эхээр ус ихтэй үргэлжилсэн бороо орсноор төлөвлөлтгүй хот, замын чанарыг шалгаад авлаа. Борооны улмаас Баянзүрх, Налайх дүүрэгт айлууд усанд автсан. Мөн Хан-уул дүүргийн Хүннү молл, Гэгээнтэн хотхоны уулзвар, Баянмонгол хороололд ус их хэмжээгээр тогтсон зэргээр НОБГ-т 30 гаруй дуудлага ирсний дагуу ажиллажээ.
Усанд автаж хамгийн анхаарал татсан хэсэг бол Яармагийн замд ус их хэмжээгээр хуримтлагдсан. Өмнө нь их хэмжээний бороо орж байсан ч энэ замд ус хуримтлагдаж байгаагүй. Талст ширээт компани Богд уулаас унадаг усны сувгийг хааж барилга барьснаас Наадамчдын зам усанд автсан гэж албаны хүмүүс дүгнэв.
Улаанбаатар хотын Засаг дарга усанд автсан газарт ажиллаж, усны сувгийг хааж барьсан ААН-үүдийн үйл ажиллагааг түр зогсоолоо.
-Хичээлийн шинэ жил эхлэхэд сар хүрэхгүй хугацаа эхэлсэн энэ үед нийслэлд сурагчийн дүрэмт хувцасны хувцасны худалдаа эцэг,и эхчүүдийн анхаарал татаж байна. Дүрэмт хувцасны үнэ болон дүрэмт хувцас худалдаж буй газруудын мэдээллийг авах бол ЭНД дарна уу.
-Дарханы замын барилгын ажлын талаар Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Дарханы зам 82 жилийн насжилттай зам болно. Энэ замыг чанар муутай, талхан дээр масло түрхсэн юм шиг зам болж байна гэж яриад байгаа нь ташаа мэдээлэл.
Суурины доод үе нь гэхэд 30 см. Цементээр бэхжүүлсэн хөрсөн суурь 20 см. Мөн цементээр бэхжүүлсэн буталсан чулуу нь 20 см. Асфальтан битон хучилт 10 см. Тэгэхээр 80 см зузаан зам болно. Урт настай зам болно гэж бодож байна. Дарханы замыг арваннэгдүгээр сард дуусгаж хүлээлгэж өгнө” гэх мэдээлэл өгсөн юм.
-