Одоогоор ЕБС-ийн 65 хоногийн хичээл завсардаад байгаа ба энэ нь нийт 10-11 долоо хоног юм. Мөн нэгдүгээр сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл 3020 цагийн теле хичээлийг сурагчдад хүргэнэ. Тавдугаар сард хичээл эхлэх эсэх шийдвэр энэ сарын 20-ноос хойш тодорхой болно. Хэрэв тавдугаар сард эхэлвэл зургадугаар сарын 10-д хүртэл хэвийн орно. Хэрэв сунгагдвал нэг танхимд олноор бөөгнөрүүлэхгүйгээр ЭЕШ-д бэлдэх тусгайлсан давтлага бүхий сургалт хийхээр төлөвлөж байна. Мөн бид бүх төгсөгчдөд зориулсан, ЭЕШ-тай холбоотой мэдээллийг нэг дор багтаасан DVD, гарын авлагыг улсын хэмжээндтараахад бэлэн болоод байна гэдгийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэллээ.
Мөн тэрээр "Их дээд сургуульд онлайн хичээлд бүрэн шилжсэн, цэцэрлэг, ЕБС-ийн хүүхдүүд теле хичээл үзэж байна. Теле хичээлээр дамжин эцэг эх хүүхдийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарч байна гэж үзэж байна. Өмнө нь багш нь л хүүхдэд тулж ажилладаг байсан бол одоо эцэг эх хүүхдэдээ зааж, багш сурган хүмүүжүүлэгчийн ажлын онцлог, хэрхэн ажилладгийг мөн ойлгож байгаа байх гэж бодож байна" гэсэн юм.