“Монгол Улсад салхины эрчим хүчийг нэмэгдүүлэх нь” сэдэвт олон улсын хурал өчигдөр эхэллээ. Манай улсын эрчим хүчний салбарынхан хийгээд дэлхийн 10 орны төлөөлөгч оролцсон энэ хурлын үйл явцыг GoGo.mn сайт шууд дамжуулан хүргэж байна. Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяраас салхины эрчим хүчний өнөөгийн байдал болон цаашид хэрэгжүүлэх бодлогын талаар цөөн асуултад хариулт авлаа.
-Салхины эрчим хүчийг гарган авах чиглэлээрх манай улсын хууль эрх зүйн орчин ямар түвшинд байна гэж Та үздэг вэ?
-УИХ-аас 2005 онд Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр, 2007 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль батлан гаргаснаар сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдэж, Монгол Улс ногоон эрчим хүчийг хөгжүүлэх дэлхий нийтийн үзэл баримтлалд нэгдсэн.
-Энэ чиглэлээр Эрчим хүчний зохицуулах хороо ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Манай хороо холбогдох хуулийн хүрээнд шинээр байгуулагдах эрчим хүчний эх үүсвэрүүдэд тусгай зөвшөөрөл олгох, үйлдвэрлэн нийлүүлэх үнэ тарифыг батлах, сэргээгдэх эх үүсвэрээс нэгдсэн сүлжээнд цахилгаан эрчим хүч нийлүүлэх, худалдах худалдан авах загвар гэрээг батлах зохицуулалтыг хэрэгжүүлдэг.
2011-2014 онд ойролцоогоор 500 МW-ын хүчин чадалтай салхин паркийг байгуулах тусгай зөвшөөрөл өгсөн. Эрчим хүчний үйлдвэрлэлийн чиг хандлага сэргээгдэх эрчим хүч рүү чиглэж байгаа энэ үед тус бүр 50 МW-ын хүчин чадалтай хоёр салхин станц барих саналаа хоёр компани ирүүлээд байна. Энэ асуудал шийдэгдвэл манай улс ойролцоогоор 800 орчим MW эрчим хүчийг салхин паркаас авах боломж бүрдэнэ.
Эрчим хүчний зохицуулах хороо сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд төрийн бодлогыг чиглүүлэх, гадна, дотнын хөрөнгө оруулагчдыг дэмжих тал дээр онцгой анхаарч байна. УИХ-аар Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ хууль батлагдвал эрхзүйн таатай орчин бүрдэнэ.
-Монгол Улсад салхин цахилгаан станц амжилттай ажиллах бодит боломжтой юу?
-Салхин парк амжилттай ажиллах боломжтой гэсэн бодит дүр зургийг “Clean energy” компанийн Салхит дахь 50 MW-ын хүчин чадалтай салхин парк харуулж байна. Үйлдвэрлэж буй цахилгаанаа төвийн эрчим хүчний системд нийлүүлээд амжилттай ажиллаж байгаа.
-Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэг КW эрчим хүчийг ямар үнээр худалдан авахаар тусгасан байдаг вэ?
-Эрчим хүчний зохицуулах хороо Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд зааснаар салхин паркийн эрчим хүчийг ойролцоогоор 0.5-0.8 центээр тооцон худалдан авч байгаа.
Ус, нар, салхины эрчим хүчийг гарган авахаас гадна сүүлийн үед хог боловсруулан эрчим хүч гаргаж авах саналууд ирж байна. Манайд хог боловсруулан эрчим хүч гаргаж авах асуудлыг зохицуулсан хууль байхгүй ч энэ нь ялгаагүй ногоон эдийн засгийг дэмжсэн санаачилга учир сэргээгдэх эрчим хүчний адил дэмжих боломжтой.