Арабын Нэгдсэн Эмират улсын Эль Эйн хотод буудлагын эмэгтэйчүүдийн олон улсын тэмцээн болж байгаа. Тус тэмцээний 25 метрийн спорт гар бууны дасгалд ОУХМ Ц.Мөнхзул өрсөлдөж мөнгөн медаль авлаа.
Нийт 18 тамирчин уг дасгалд өрсөлдсөнөөс Ц.Мөнхзул 580 оноогоор финалд шалгаран, финалд 31 оноо авч, мөнгөн медаль хүртсэн юм. Швейцарын буудагч Рио-2016 олимпийн хүрэл медальт Хайди Гербер Диетхелм түрүүлж, Болгарын алдарт буудагч олимпийн хошой аварга Мария Гроздева хүрэл медаль авчээ.
Тэмцээн зөвхөн эмэгтэй дасгалаар энэ сарын 12 хүртэл үргэлжилнэ.