Инстаграм компани хэрэглэгчдийн нийтэлсэн зурагт ирсэн "like"-ийн тоог харагдахгүй болгох туршилтыг эхлүүлжээ.
Уг туршилтын дагуу Австрали, Бразил, Канад, Ирланд, Итали, Япон, Шинэ Зеланд гэсэн долоон орны зарим хэрэглэгчийн нийтлэлүүдийн доор "like"- ийн тооны оронд "хэн нэгний нэр болон бусад" гэсэн бичиг харагдах болсон аж.
Зорилго нь хэрэглэгчдэд учрах сэтгэл зүйн дарамтыг арилгаж, өөрсдийгөө чөлөөтэй илэхийлэх орон зайг бий болгох юм. Ингэснээр хүмүүс хэдэн "like" авах бус ямар зураг, дүрс бичлэг нийтлэхдээ илүү их анхаарал хандуулдаг болно. Мөн хэрэглэгчид нийтлэлийнхээ "like"-ийн тоог өөрсдөө харах боломжтой ажээ.
Өсвөр насны хүүхдүүд болон залуучууд цахим ертөнцөд ихээхэн цаг зарцуулах болсон. Үүнээс үүдэн тэд өөртөө итгэлгүй болж, өөрийгөө бусадтай харьцуулж, сэтгэл гутралд орох тохиолдол түгээмэл болжээ.
Тиймээс Инстаграм нийгмийн сүлжээ хэрэглэгчдэдээ учрах дарамтыг арилгахын тулд уг туршилтыг явуулж эхэлсэн аж.
Эх сурвалж: Business insider