Өнөөдөр болсон зарим үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
"МАНЗУШИР" ЦОГЦОЛБОР ТӨСЛИЙГ НЭЭЛЭЭ
Манзуширын хийдийн туурин дээр баригдах "Манзушир" соёл, шашин, аялал жуулчлалын цогцолборын төслийг өнөөдөр нээж байна.
Манзушир хийдийг түүхэн дурсгалт, соёл, шашин, аялал жуулчлалын төв болгох ажлын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв боловсруулах ажлыг дуусгаж төслийг өнөөдрөөс эхлүүллээ. Гүйцэтгэгчээр “Арчер” ХХК ажиллаж байгаа бөгөөд хийдийн хуучин туурийг шашин соёл, түүхийн төв Манзушир бурхны орон болгон сэргээн засварлаж хөгжүүлэх ба шинээр тодорсон Манзушир хутагтын номын өргөөг байгуулахаар төлөвлөжээ.
Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд Манзуширын орноос Цэцээ гүний оргил хүртэлх 5.6 км, Баруун ширээт 6.3 км, Зайсан толгой 4.7 км үргэлжлэх нийт 16.6 км үргэлжлэх "Cable car" буюу агаарын кабель машины үйлчилгээг нэвтрүүлэхээс гандна явган аялалын амралтын цэгүүдийг байгуулах юм.
Ингэхдээ Манзушри хийдийг соёл, аялал жуулчлалын, шашны цогцолбор болгохоор төлөвлөхдөө түүх археологийн судалгаанд үндэслэн, газар нутгийн байршлын онцлог, үйл ажиллагааны хэлбэр зэргээс шалтгаалж Манзушрийн ариун орон, Эрдэм дэлгэрүүлэх орон, Урлахуйн бүтээлийн орон гэсэн гурван хэсгээс бүрдэх юм. Дэлгэрэнгүй фото мэдээг ЭНД дарж хүлээн авна уу.
"НИЙТ 1,2 САЯ ГА ГАЗАР НУТГИЙГ ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВЛАА"
Засгийн газрын хуралдаанаар Монгол улсын зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталж УИХ-д өргөн мэдүүлэхээр болж дараах шийдвэрийг гаргалаа. Ингэснээр нийт 6 аймгийн 13 сумын 1.2 сая га газрыг улсын тусгай хамгаалалтад авч Улсын тусгай хамгаалалттай газар 0.83 хувиар нэмэгдэж нийт 32.8 сая га талбай болж байна. Тусгай хамгаалалтад авсан газар нутгуудын дэлгэрэнгүй жагсаалтыг ЭНД дарж харна уу.
АРХАНГАЙД 13, ӨМНӨГОВЬ АЙМАГТ 10 ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ НЭМЖ ЦУЦАЛЛАА
Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болов. Хуралдааны дараа БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Тэрээр Архангай аймагт 13, Өмнөговь аймагт 10 тусгай зөвшөөрөл нэмж цуцалсан талаар мэдээллээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байгаль орчны сайдад Тост, Тосон бумбын нуруунд ашигт малтмал олборлож буй компанийн лицензийг цуцлах үүргийг энэ сарын 12-нд өгсөн юм. Мөн хууль зөрчсөн 19 компанийн байгаль орчин сүйтгэсэн хохирлыг Засгийн газар тогтоолгож, шүүхэд хандахаар болжээ.
1100 байршилд 27405 га газар эвдэрснээс 8,8 мянган га газар буюу уул, ус, мод хамрах газар эзэн холбогдогч нь олдохгүй эвдэрч сүйджээ. Нөхөн сэргээхэд эхний ээлжинд 540 тэрбум төгрөг шаардагдах тооцоог БОАЖЯ хийсэн байна. Жагсаалтын дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу.
ХОНКОНГИЙН ЖАГСААЛ
Хонконгт улс төрийн хямрал нүүрлээд гурван сар болж байна. Анх тэд гэмт хэрэгт холбогдсон иргэдийг эх газрын Хятадад шилжүүлж шүүлгэх хуулийн төслийг эсэргүүцэн жагссан бол өнөөдөр хамрах хүрээ нь улам нэмэгдэж, ардчиллыг хөгжүүлэх хөдөлгөөн боллоо.
Дээрх хууль хэрэгжээд эхэлбэл гэмт хэрэг үйлдсэн иргэд төдийгүй эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэн, хүний эрхийг хамгаалсан гэмгүй хүмүүс ч Хятадын мэдэлд шилжиж, бай болох магадлалтай. Үүнээс гадна Хонконгийн шүүх засаглалын бие даасан байдал нурж унана. Хэдийгээр эрх баригчид маргаантай хуулийн төслийг тодорхойгүй хугацаагаар түр хойшлуулсан ч тэмцэл үргэлжилсэн хэвээр. Дэлгэрэнгүйг ЭНД дарж хүлээн авна уу.
"28 ОРНЫ 140 ЭМЧ, ЭРДЭМТЭН СУДЛААЧИД МОНГОЛД ЧУУЛЖ БАЙНА"
“Зүүн Өмнөд Ази болон Номхон далайн баруун бүсийн орнуудын томуугийн олон улсын 13 дугаар зөвлөлгөөн” өнөөдөр эхэллээ. АНУ, Австрали, Япон, БНХАУ, Индонез зэрэг дэлхийн 28 улсын 140 гаруй төлөөлөгч, шийдвэр гаргагчид, ДЭМБ-ийн төв болон бүсийн мэргэжилтнүүд, АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв, Австрали улсын халдварт өвчний лавлагаа лабораторийн эрдэмтэн судлаачид оролцож, томуу, томуугийн цар тахлын бэлэн байдал, хариу арга хэмжээний талаар хэлэлцэж туршлага солилцож байна.
Манай улсад гурван өдөр үргэлжлэх энэ хурлаар хүйтний улирал ойртож, томуугийн дэгдэлт тархах эрсдэл нэмэгдэж буй энэ үед уг өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, дархлаажуулалт, томуугийн вирусийн онцлог, тандалт хяналтын талаар зөвлөмж гаргах юм. Дэлгэрэнгүйг ЭНД дарж хүлээн авна уу.