Гарааны бизнесийн таатай орчныг дэмжигч СТАРТ компани, Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн газартай хамтран өсвөр үеийнхэнд зориулсан, долоо дахь удаагийн “Мөрөөдлийн гараа” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн сэдэв нь “Өөрийгөө бүтээ” байсан бөгөөд 4 зочин уригдаж, нийт 300 орчим залуус хүрэлцэн ирсэн юм.

Уг арга хэмжээнд хүрэлцэн ирсэн залуу үеийн төлөөллийн хичээх хүсэл эрмэлзэл, мөрөөдөлтэй байгаа байдал нь хамгийн үнэ цэнэтэй байлаа. Харин эдгээр залуусын зорилгодоо хүрч, өөрийгөө бүтээхэд нь туслахаар “Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн хөтлөгч Б.Мандуул, “Turbo X” төслийн үүсгэж байгуулагч, фитнес модел Б.Хулан, “Gumuda concept store”-ийн үүсгэн байгуулагч Н.Хулан, СТАРТ компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Пүрэвсүрэн нар хүрэлцэн ирж зөвлөгөө өгч сонирхолтой яриа өрнүүлсэн билээ.
Долоо дахь удаагийн “Мөрөөдлийн гараа” арга хэмжээнд оролцож өөрийгөө бүтээх замаа эхлүүлсэн нийт залуус болон бидэнтэй хамтран ажилласан Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн газартаа баярлалаа. Дараагийн Мөрөөдлийн гараа арга хэмжээгээр уулзъя.
Монгол улсын гэрэлт ирээдүй болсон залуус маань мөрөөдөл дүүрэн байна.