Автобусны жолооч нар хамгийн өөдрөг хүмүүс шиг санагддаг. Хүн нэмж орох зайгүй болтлоо чихсэн байхад л “Цаана чинь зайтай байна шүү дээ арагшаа яв” гэж зорчигчдоо зандарна.
Шинэ долоо хоногоо эрч хүчтэй угтана гэсэн гэрэл гэгээтэй зорилго минь автобусны буудалд ирэхэд сарнин алга болох нь гунигтай. Хөл дээрээ гишгүүлэн, үсээ зулгаалгаж, нүүрний будгаа хэн нэгний хувцсанд арчих нь хөөрхөн болох гэж тэгтлээ хичээсэн хөдөлмөрийг минь “хөнөөх” шиг санагдана. Гэсэн ч автобусандаа амжиж суувал бөөн аз шүү дээ. Учир нь өглөө оройн оргил цагаар автобус нүдний гэм болдог.
Ажлаасаа хоцрох шахан автобус хүлээж зогсоход миний суух хоёр ч автобус ар араасаа уралдах шахуу ирэх нь бий. Гэвч алинд нь ч багтаж чадахгүй тохиолдол танд ч олон тохиолддог биз.
Улаанбаатарт нийслэлийн өмчит хоёр, хувийн хэвшлийн 16 аж ахуй нэгж 93 чиглэлд, 768 тээврийн хэрэгслээр нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг. Эдгээр тээврийн хэрэгслээр өдөрт дунджаар 500 мянга орчим зорчигч үйлчлүүлдэг. Түүний нэг нь би. Түгжрэлээс урьтаж 06.30-д гэрээсээ гарахад ч “алаан” дундуур амжиж автобусанд суух хэрэгтэй.
Арай гэж дотогш орж, тэнцвэрээ олох гэж бариул тэмтчих зуур жолооч тоормосоо гишгэн, зорчигчдыг автобусны ар руу “албаар чулуудна.” Энэ нь дараагийн буудалд зогсоход зай гаргах зорилготой.
Ингээд олныг нуршилгүй нийслэлийн ихэнх автобусны буудалд өглөө ямархуу дүр төрхтэй байдгийг харуулъя.