Афганистаны нийслэл Кабулын ойролцоо цуврал дэлбэрэлтүүд болсны улмаас 14 хүн амиа алдаж, 50 орчим хүн гэмтжээ. Талибанчууд уг халдлагыг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
Өчигдөр өглөө АНУ болон бусад орнуудын элчин сайдын яам байрладаг хэсэгт машин дэлбэрсний улмаас 10 энгийн иргэн амиа алдаж, 40 орчим хүн шархадсан гэж Афганистаны дотоод хэргийн яамны сайдын мэдээлэв.
Энэхүү халдлагаас гурван цагийн дараа Кабулын ойролцоо Логар мужид дахин дэлбэрэлт болж 4 хүн амиа алдсан байна. Талибанчууд халдлагыг үйлдэхдээ гадаадын иргэд болон олон улсын цэргийн хүчнийг онилжээ.
АНУ-ын засгийн газар болон Афганистаны цэргийн хүчин энхийн хэлэлцээр хийхээр эрмэлзэж байгаа энэ үед ийм хэрэг гарсан аж. АНУ-ын тал хэлэлцээрийн хүрээнд 135 өдрийн дотор тус улсын нутаг дэвсгэрт байгаа 14,000 цэргийнхээ 5,000-ийг нь гаргана хэмээн даваа гарагт мэдээлсэн байна.
Эх сурвалж: NHK