Олон улсын өндөр түвшний эмчилгээ үйлчилгээг эх орондоо нутагшуулах зорилготойгоор үүд хаалгаа нээж буй United Dental clinic шүдний эмнэлгийн нээлт өчигдөр тохиолоо.
Уг үйл ажиллагаанд Куба, Итали, Казахстан, Австрали, Итали, Орос зэрэг арван улсын Элчин сайд хүрэлцэн ирсэн юм.
Монголчуудад шаамий зуултын асуудал их байгаа нь ажиглагдсан
Монгол Улс анх удаа гадаад тэр тусмаа Куба улсын эмч нартай хамтран албан ёсоор ажиллуулахаар урьж авчирсан нь энэ аж.
Тус эмнэлгийн бүх эмч гадаадад тэр дундаа Куба, Япон зэрэг улсад сурч бакалавр болон магистр, докторын зэрэг хамгаалсан ба есөн орны хэлээр үйлчилгээ үзүүлнэ.
“Монгол улсдаа анх удаа маш энгийн байдлаар буюу хүний шүлснээс шинжилгээ авч, гурван минутын дотор тухайн хүний амны хөндийд байгаа бүх бактери, бичил биетийг тодорхойлох бөгөөд ингэснээр хамгийн зөв эмийн эмчилгээг, шүдний эмчилгээтэй хослуулж хүргэх боломжтой юм” хэмээн тус эмнэлгийн үйл ажиллагаа хариуцсан захирал К.Цэндсүрэн хэлсэн юм.
Мөн дэлхийн бренд болсон шүдний материал, Японы сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдээр эмчилгээ, үйлчилгээ явуулах ба “Кидс клаб” гэх үйлчилгээг нэвтрүүлж хүүхдийн амны хөндий, шүдний асуудлыг 16 нас хүртэл нь тус эмнэлэг хариуцан ажиллаж, бүрэн шийдэж өгнө гэдгээ онцолж байлаа.
Монголчуудад ургалт гацсан шүд, үүнтэй холбоотой асуудал их байна
Куба улсаас уригдан ирсэн гажиг заслын эмч Роберто Масиас Гил “Монголд ирээд хоёр сар болж байна. Яг л гэртээ байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэхүйц биднийг угтаж авсанд талархаж байна. Маш эелдэг, бүтээлч хүмүүс учир Монголчуудтай хамтран ажиллах таатай санагддаг. Мэргэжлийн үүднээсээ авч үзвэл Ази хүмүүст ялангуяа монголчуудад шаамий зуултын асуудал их байгаа нь ажиглагдсан” гэлээ.
Харин нүүр амны мэс заслын эмч Лида Теран Кюнонес “Намайг анх Монголд ирэхэд бүх зүйл нь шинэ сайхан санагдсан. Одоо өвөл хэр байх бол гэж тэсэн ядан хүлээж байна. Амьдралдаа цас үзэж байгаагүй учраас миний амьдралд тохиох чухал агшнуудын нэг яалт ч үгүй мөн юм. Миний хувьд ажигласнаар монголчуудад ургалт гацсан шүд, үүнтэй холбоотой асуудал их байна. Би энэ чиглэлээр мэргэшин суралцсан учраас хичээн ажиллах болно” гэсэн юм.
Тус эмнэлгийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Г.Ганжаргал Куба улсад суралцаж байхдаа тус улсын чадварлаг эмч нарыг эх орондоо урьж, эрүүл мэндийн салбартаа мэдлэг туршлагыг нь нутагшуулахсан хэмээн мөрөөддөг байсан нь ийн биелж байгааг тэрээр нээлтийн үеэр онцолсон юм.
Тус эмнэлэг Баянзүрх дүүрэг, 6-р хороо, СЭЗДС-ийн замын эсрэг талд 8а байрны 5,6 тоотод байрладаг.