“Монгол Улсад салхины эрчим хүчийг нэмэгдүүлэх нь” сэдэвт олон улсын хурал өчигдөр эхэллээ. Хурлын нэг хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Байгаль орчин ногоон хөгжлийн сайд асан С.Оюун удирдан явуулсан. Түүнтэй сэргээгдэх эрчим хүчний салбарын талаар ярилцсан юм.
-УИХ-аар Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ хуульд чухам ямар өөрчлөлт оруулж байгаа вэ?
-Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих бодлого, хандлага дэлхий нийтээр давамгайлж байна. Манай улсын хувьд ч энэ чиглэлийн хууль эрх зүйн орчин нь бүрдсэн. Анхны 50 MW-ын Салхитын цахилгаан станц ашиглалтад орлоо. Түүнээс хойш салхины цахилгаан станцыг 550 MW-д хүргэх төслүүдийн гэрээ хийгдэж байна.
Эхний станцад ямар асуудал гарсан бэ гэхээр салхины цахилгаан станцаар үйлдвэрлэж буй эрчим хүч нүүрсээр үйлдвэрлэж байгаа эрчим хүч хоорондын тарифын зөрүү бодсоноос ч өндөр байгаа учир түүнийг яаж зохицуулах вэ гэж байна. Одоогийн хуулиар сүлжээнд уламжлалт эрчим хүчний худалдан авалтын төлбөрөөс төлнө гэж заасан.
Тиймээс УИХ-ын гишүүн А.Тлейханы санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн төсөлд “ногоон тариф” гэж шинэ ойлголт нэвтрүүлэн, тарифыг бага хэмжээгээр нэмэгдүүлээд алдагдлаас гаръя гэж байгаа юм. Монгол Улс хүрэн эрчим хүчийг олон арван жил зах зээлийн жамаар нь биш, төрөөс татаас өгч, дэмжиж ирсэн.
Эрчим хүчний салбарын алдагдлыг бууруулахын тулд зах зээлийн жамаар нь явуулъя гэж олон жил ярьсан боловч өнөөг хүртэл шийдэгдээгүй. Одоо л энэ тухай ярьж байна.
-Эрчим хүчний салбар 2014 онд 68 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан гэж байсан?
-Энэ тал дээр миний байр суурь юу вэ гэхээр хүрэн буюу бохир эрчим хүчнийхээ үнийг чөлөөлж, зах зээлд ойртуулж чадаагүй байж сэргээгдэх эрчим хүчний салбарт дөнгөж анхны цахилгаан станц ажиллаж эхлэнгүүт түүнд ногдох тарифыг нэмэгдүүлье гэж байгаа нь буруу.
-Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд ногоон тарифтай болох заалт байгааг чуулганд оролцогч зарим хүн эсэргүүцэж байна?
-Тлейхан гишүүний санаачилсан хуулийн төсөлд ийм заалт байгаа. Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэсний төлөө торгох биш, нүүрснээс үйлдвэрлэж байгаа эрчим хүчээ эхлээд зах зээлд ойртуулах нь зүйтэй гэж бодож байна. Гэхдээ дундын шийдвэр гарах байх аа.
Ер нь дэлхий нийтийн хандлага аль болох нүүрсний хүрэн эрчим хүчийг багасгах, тарифыг нь нэмэх, сэргээгдэх эрчим хүчний үнийг бууруулах, эрчим хүчний хэмнэлт хийх бодлого хэрэгжүүлж байна. Энэ оны арванхоёрдугаар сард Уур амьсгалын өөрчлөлтийн талаар Парисын гэрээг байгуулна.
-Уур амьгалын өөрчлөлтийн талаарх Киотогийн гэрээнээс ямар ялгаатай юм бол?
-Киотогийн гэрээг орлох шинэ шатны том гэрээг байгуулах юм. Яагаад гэвэл Киотогийн гэрээнд Хятад, Америк нэгдээгүй, зөвхөн Европ, Япон гэх мэт хөгжсөн гол гол орон дэмжиж байсан.
Хятад, Энэтхэг улс хүн амын тоогоор дэлхийд тэргүүлдэг бол эдийн засгийн өсөлтөөрөө ч давамгайлах гээд байна. Тиймээс гэрээнд энэ хоёр улс, дээр нь АНУ нэгдэх хандлагатай боллоо. Энэ гурван улс хүлэмжийн хийн ялгаруулалтын 50-иас дээш хувийг эзэлдэг. Бидний санаа зовоод байгаа уур амьсгалын өөрчлөлт нүүрснээс, шатах материалаас бий болдог.
Тэгэхээр хүлэмжийн хийг их хэмжээгээр ялгаруулдаг орнууд нэгдвэл цаашид цэвэр, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг дэмжихэд чиглэсэн бодлого хэрэгжүүлээд эхэлнэ. Жишээлбэл, уржигдархан Норвегийн Баялгийн сан нүүрстэй холбоотой, хүлэмжийн хий ялгаруулах төслүүдэд хөрөнгө оруулалт хийхгүй гэдгээ зарлалаа.
Тэгэхээр Монгол Улс ч гэсэн барьж авсан бодлогоосоо ухралгүй дэмжээд явбал сайн. Үргэлж хойноос нь гүйцэхийн төлөө явах биш, ногоон хөгжил, цэвэр технологийг нэвтрүүлэх чиглэлээр дундын гарц шийдлийг олох нь зүйтэй байх. Өнөөдрийн хурлаар нь энэ тухай тал талаас нь ярилцаж байна.
Дэлхийн салхины эрчим хүчний ассоциаци анх удаа манай улсын Салхины эрчим хүчний ассоциацитай хамтраад ажил хэрэгч чухал хурал зохион байгуулж байна. Өнгөрсөн тавдугаар сард АСЕМ-ийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний томоохон хурал зохион байгуулсан. Монгол алт, зэс, нүүрсээр баян гэдэг бол нар, салхины нөөцөөр дэлхийд хамгийн баян орнуудын нэг юм байна.
Эрчим хүчний яам Азийн хөгжлийн банкны хамтраад саяхан Монголын сэргээгдэх эрчим хүчний нөөцийн урьдчилсан судалгааг хийлээ. Нар, салхиар баян орнуудын нэг юм билээ. Сэргээгдэх эрчим хүчний станцыг эхэлж суурилуулахад өндөр үнэтэй мэт боловч ашиглалтын зардал маш багатай. Манай улсын өнгөрсөн жил баталсан Ногоон хөгжлийн бодлогод 2020 онд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 20-30 хувьд хүргэнэ гэж заасан байдаг.
-Заавал хуульдаа өөрчлөлт оруулахгүйгээр сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих боломжтой хэмээн хуралд оролцогчид саналаа хэлж байна л даа?
-Би энэ саналыг дэмжиж байгаа. Гэхдээ тарифын зөрүүг яаж шийдэх тухай гарц байх ёстой. Түүн дээр хуралд оролцогч мэргэжлийн хүмүүс тодорхой зөвлөмжүүд өгөх байх. Зарим нь заавал Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль биш, Эрчим хүчний хуульдаа өөрчлөлт оруулж болно шүү дээ гэж байна.