Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар 2023 оны долоодугаар сарын 7-ны өдөр баталж, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Монгол Улс нийт хүн амын насжилт хурдацтай нэмэгдэж буй орны тоонд ордог бөгөөд Нийгмийн даатгалын системийн зардлын 92 хувийг тэтгэвэр эзэлж байна. Тэтгэвэр авагчийн тоо 2010 онд 330 мянга байсан бол 2024 онд 500 мянга болон нэмэгдсэн ба цаашид ч энэ тоо эрчимтэй өсөх хандлагатай аж.
Тиймээс сангийн мөнгөн хөрөнгийн менежментийг сайжруулах зүй ёсны шаардлага үүсэж буй талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Мөнхзул ярьсан юм. Түүнээс багц хуулийн хүрээнд хийсэн зарим өөрчлөлт, хэрэгжилтийн талаар тодрууллаа.
-Багц хуулийн өөрчлөлтийн хүрээнд 2024 оноос эхлэн иргэдийн нэрийн дансыг мөнгөжүүлэх зохицуулалт хэрэгжиж эхэлсэн. Хуулийн хүрээнд 2024 онд хэдий хэмжээний хөрөнгө төвлөрөх боломжтой вэ?
-Монгол Улсын хэмжээнд нийгмийн даатгалд хамрагдсан хүний тоо сар бүр ялгаатай байдаг. Дунджаар 800 мянгаас 1 сая орчим даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэл төлж байна. Тэтгэврийн даатгалд 17 хувийн шимтгэл төлдөг. Үүний 8.5 хувийг даатгуулагч цалингаасаа, 8.5 хувийг ажил олгогч хариуцдаг. Энэ 17 хувиас 2 хувийг даатгуулагчийн “Миний тэтгэврийн мөнгөн хуримтлал” гэсэн данс руу шилжиж орж байна. Ажил олгогчийн НДШ төлдөг банкинд нэрийн дансны тусдаа баланс үүсэж, нягтлан бодох бүртгэл бичигдээд явах юм.
2024 оны нэгдүгээр улирлын байдлаар даатгуулагчдын нэрийн дансанд 50 гаруй тэрбум төгрөгийн бодит мөнгөн хуримтлал үүсээд байна. 2024 онд даатгуулагчдын нэрийн дансанд 380 гаруй тэрбум төгрөг хуримтлагдах тооцоо гарч байна.
-Нэрийн дансны мөнгөн хуримтлалын менежментийг хэрхэн хийх вэ?
-Одоо хэрэгжиж буй эрх зүйн зохицуулалтын хүрээнд бид мөнгөн хуримтлалыг дөрвөн төрлийн хэрэгсэлд оруулах боломжтой. Системийн нөлөө бүхий банкуудад хугацаат хадгаламж хэлбэрээр байршуулах, Засгийн газрын болон бусад газрын гаргасан баталгаат бонд худалдаж авах, Монголбанкны үнэт цаас богино хугацаан худалдаж авах, Төрийн санд богино хугацааны эргэлт хэлбэрээр хүүтэй байршуулах боломжтой юм.
2024 онд даатгуулагчдын нэрийн дансанд 380 гаруй тэрбум төгрөг хуримтлагдах тооцоо гарч байна.
Нийгмийн даатгалын байгууллага мэдээллийн системийн шинэчлэл хийсэн. Шинэчлэлийн нэг хэсэг нь нэрийн данс дахь миний тэтгэврийн мөнгөн хуримтлалын бүртгэл хөтлөх хэсгийг хэрхэн тооцоолох талаар шинэ программ хангамж дээр тусгаж байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын шинэчилсэн аппликэйшн зургаадугаар сарын эхээр бэлэн болно. Тэгэхээр даатгуулагчийн мөнгөн хуримтлалыг ямар зүйлд хөрөнгө оруулалт хийх шийдвэр Засгийн газрын журмаар батлагдана. Журам батлагдсаны дараа магадгүй даатгуулагч өөрөө ямар төрлийн хөрөнгө оруулалт хийх сонголт хийх санал авах хэсгийг апп дээрээ оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
-Даатгуулагч хувь хүн нэрийн дансан дахь мөнгөн хуримтлалаа хэзээнээс ашиглах боломж бүрдэх бол?
-Монгол Улс нэрийн дансны тогтолцоог энэ оноос хагас хуримтлалын тогтолцоонд шилжүүлж байна. Энэ жил 400 тэрбум төгрөн орчим, ирэх жил 800 тэрбум гэх мэтээр нэмэгдсээр 3-4 жилийн дараа нийт тэтгэврийн сангийн зардлын 30 орчим хувьд хүрнэ гэсэн тооцоолол бий. Тэтгэврийн сангийн бодит мөнгөн хуримтлал харьцангуй хурдацтай өснө гэсэн үг. Хуримтлал өсөхийн хэрээр эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгож, хөрөнгө оруулалтын зах дээр гаргах санхүүгийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх шаардлага үүснэ. Ингэж байж тэтгэврийн сангийн өгөөжийг хадгалах, инфляцаас сэргийлэх юм.
Даатгуулагч мөнгөө хэзээнээс ашиглах тухай асуудлыг тусгай хуулиар зохицуулах юм. Засгийн газраас эхний ээлжинд мөнгөн хуримтлалыг даатгуулагчийн эрүүл мэнд, боловсролд зарцуулах боломжтой гэж заасан. Хэдэн наснаас, ямар хэмжээгээр авч ашиглах талаар дахин эрх зүйн нарийн зохицуулалт хийх шаардлагатай.
-“Капитал”, “Чингис хаан” банкинд байршуулж алдагдсан Нийгмийн даатгалын сангийн мөнгийг төлүүлэх ажил ямар явцтай байна вэ. Одоогоор хэдий хэмжээний авлагатай байна вэ?
-Капитал банк дампуурсантай холбоотойгоор тус банкны эрх хүлээн авагчаас нийт 104 тэрбум төгрөгийг НДС-д авах ёстой авлагаар бүртгэгдсэн. Хугацаатай хадгаламж хэлбэрээр байршуулсан энэ хөрөнгийн 50 орчим хувь нь нэмэгдүүлэн тооцсон хүү юм. Үүнээс одоогоор 64 тэрбум төгрөгийн авлага үлдсэн. Үлдсэн өр төлбөрийг барагдуулах чиглэлээр бид ажиллаж байна. Эрх хүлээн авагчаас тодорхой тооны үл хөдлөх хөрөнгө санал болгодог. Тэр хөрөнгийг авах эсэхийг НДҮЗ-ийн шийдвэр гарсны дараа нийгмийн даатгалын байгууллага авч худалдан борлуулах ажлыг зохион байгуулах эрх үүснэ.
Нийгмийн даатгалын сан “Чингис хаан” банкнаас 100 орчим тэрбум төгрөгийн авлагатай. “Чингис хаан” банкны дампуурлыг албан ёсоор зарлаагүй, эрх хүлээн авагч гараагүй. Тус банкны талаар бидэнд өгсөн албан ёсны мэдээллээр бол гадаадын хөрөнгө оруулагч энэ банкийг худалдан авахаар судалж байгаа. Хэрэв худалдан авах болбол НДС-гийн давхар худалдан авна. Ийм тохиолдолд НДС-гийн хохирлыг бүрэн барагдуулна гэсэн мэдээлэлтэй байна.
НДС-гийн чөлөөт үлдэгдлийг Монголбанкнаас зарладаг системийн нөлөө бүхий таван банк болон нийт 6-7 банкинд ижил хүүтэйгээр байршуулж байна
-Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг одоо хэрхэн эргэлтэд оруулж байна вэ?
-Монголбанкнаас зарладаг системийн нөлөө бүхий таван банк болон нийт 6-7 банкинд ижил хүүтэйгээр байршуулж байна. Ажил олгогчид өөрийн сонгосон банкинд НДШ-ээ төвлөрүүлдэг.
-Малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр, 50 хувийг малчин төлөхөөр хуульчилсан. Энэ хуулийн хэрэгжилт ямар түвшинд байна вэ?
-Манай байгууллагаас 2024 оныг нийгмийн даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэх жил болгон зарласан. Нэгдүгээрт, бүх хүнийг даатгалд хамруулах. Хоёрдугаарт, хангалттай хэмжээний орлогод нь нийцүүлэн шимтгэл тооцох. Өөрөөр хэлбэл, төлөх шимтгэлээ бууруулахын тулд цалингаа дардаг үзэгдэл их байна. Гуравдугаарт, үйлчилгээ авах ёстой даатгуулагчдыг хуулийн зөрчилгүй, өгөх ёстой орлогоос нь өгөх үйлчилгээний хамрагдалтыг сайжруулах зорилго дэвшүүлсэн.
Энэ жил зуд болж, малын хорогдол их байлаа. Жишээ нь, Сүхбаатар аймагт малын 40 хувь нь хорогдсон байна. Зудтай холбоотойгоор малчид НДШ-ийн 50 хувь хөнгөлөлт авч, даатгалд хамрагдсан тоо маш бага байна. Одоо цаг агаар дулаарч, малчид ноолуураа самнаж, орлоготой болох үе эхэлж байна. Эхний жилд хамрагдалт тааруу байх төлөвтэй. Энэ бол хамгийн ихдээ таван жилийн хугацаанд татаас өгөх зохицуулалт. Бусад улс орнууд ч өөрийн аж ахуйн өвөрмөц онцлогоос хамаарч загасчид, фермерүүд гэх мэтээр бүлгүүдэд хөнгөлөлт үзүүлэх зохицуулалтыг хийдэг.