2020 оны хоёрдугаар сарын 17-нд буюу өчигдөр Говьсүмбэрт 2, ХӨСҮТ-д 3 тохиолдлыг тусгаарлан шинжилгээ, эмчийн үзлэг хийж байгаа талаар ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагт өгч буй мэдээллийн үеэр хэллээ.
Тэрбээр 2020 оны хоёрдугаар сарын 16-нд тусгаарлагдсан нэг тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан бөгөөд шинжилгээний хариуг 24 цагийн дараа мэдээлж байна гэсэн юм.
Иргэд өвчлөл гарсан газар аялсан бол сайн дураараа ХӨСҮТ-д хандаж байгаа бөгөөд тухайн үеийн үзлэгээр тусгаарлах, зөвлөгөө өгөх эсэхийг шийдэж байгаа юм байна.
Говьсүмбэр аймагт тусгаарлагдаад байгаа иргэдийн хувьд ч эрүүл мэндийн байгууллагад өөрсдөө хандсан бөгөөд нэг нь БНСУ, нөгөөх нь Тайвань улсад аялаад ирсэн тул эмнэлэгт ханджээ.