XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн шинийн нэгний билэгт сайн өдөр “GoGo-ийн асуултууд” булангийн ээлжит дугаараа хүргэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн зочноор алаг нүд, танхил царай, уянгалаг хоолойгоороо үзэгч олны хайрыг татдаг дуучин Б.Уранзаяа оролцсон юм.
Увс аймгийн Тэс суманд төрсөн тэрээр аагтай шаргал цайгаа самарч, уул усны зураг харахаар төрсөн нутгаа үгүйлэн санагалздаг нутаг амьтай нэгэн ажээ.
Та бүхэн энэ удаагийн дугаараас түүний гэр бүлийнхнийхээ дархлааг дэмждэг арга, өөртөө хэрхэн анхаарал халамж тавьдаг, ханьтайгаа анх танилцсан түүх, хоёр хүүгийн ээжийн завгүй амьдралын талаар сонсох боломжтой.
Гэрийн сайн эзэгтэй, халамжтай хань, мундаг ээж байхыг хичээхийн зэрэгцээ анхны бие даасан тоглолтоо амжилттай хийж, урлагийн харгуйд хөдөлмөрөөрөө үнэлэгдэхээр чармайх тэрээр маш завгүй амьдралын хэмнэлтэй ажээ.
Аз жаргал хол оршдоггүй, хүн бүрийн дэргэд байдаг гэдэгт итгэдэг Б.Уранзаяа хором бүрийг сайхнаар мэдэрч, дархлаагаа дэмжих боломжтой хэмээн боддог тухайгаа бидэнтэй хуваалцсан юм.
Ингээд дуучин Б.Уранзаяагийн ертөнцөд тавтай морилно уу.
Зураглаач, эвлүүлэгч О.Сүхбат