Иран болон Израилын талууд гал зогсоохоо мэдэгдсэн ч аль нэг тал нь уг тохиролцоог зөрчвөл хариу цохилт хийхээ анхаарууллаа.
Тодруулбал Израилын талаас Хезболла бүлэглэлийг онилон Ливаны Бейрут хотод довтолсны дараа Ираны тал Израил руу хариу довтолсон.
Харин Израил Ираны нутаг дэвсгэр дэх цэргийн объектуудыг онилон цохилт өгсөн хэмээн мэдэгдсэн.
Үүний өмнө АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Израилыг хариу цохилт хийхгүй байхыг анхааруулсан мэдэгдэл хийгээд байв.
Сэтгүүлчид Трампаас "Бенжамин Нетаньяху өөрийнх нь хүсэлтийг үл тоомсорлосон эсэхийг" асуухад Трамп "Үгүй, тэд аль хэдийнэ довтолгоогоо эхлүүлсэн байсан" хэмээн хариулжээ.
Цагаан ордноос Трамп Нетаньяхутай утсаар ярьж, үүссэн нөхцөл байдлын талаар хэлэлцсэн гэдгийг баталсан.
Трамп "Миний түүнд хэлсэн ганц зүйл бол бид эрүүл ухаанаар хандах хэрэгтэй. Бид том хэлэлцээ хийхэд тун ойрхон байна.
Би Нетаньяхуд ямар нэг зүйл хэлбэл тэр миний хэлсэн үгийг биелүүлдэг" хэмээн ярив.
Израилын ерөнхий сайд Бенжамин Нетаньяху "Одоогоор галаа зогсоож байгаа ч Иран болон Хезболла бүлэглэлийн эсрэг тэмцэл нь дуусаагүй" хэмээн онцолсон.
Ираны талаас Израилыг Иран болон Ливанд цохилт өгсөн тохиолдолд хариу арга хэмжээг авна гэдгээ анхааруулаад буй.
Эх сурвалж: ВВС