gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     7.20
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 28
Зурхай
 7.20
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 7.20
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Э.Энхпүрэв: 3000 гаруй шавьтай болсон

Боловсрол
2009-01-31
0
Twitter logo
0
Twitter logo
Боловсрол
2009-01-31

Төрсөн он - 1989
Гавьяа шагнал - 2002 оны "Шилдэг хүүхэд", "Шилдэг оюутан"
                      - 2003 онд "Олон улсын оюуны бүтээл "-ийн үзэсгэлэнгийн цомын эзэн
                      - 2003 онд Монгол Улсын оюуны өмчиин газраас "Шинэ бүтээл "- ийн патент авсан.
                      - 2007 оны "UPTOWN" сэтгүүлийн шилдэг хүнээр
                      - 2008 оны "Монголын бахархал " шилдэг залуу, Монголын Залуучуудын Холбооны хөдөлмөрийн                         алдар алтан медальт
Мэргэжил - Багш, боловсрол судлаач, программист.
Дуртай өнгө - Саарал.
Дуртай улирал - Хавар. Бүх зүйл шинээр эхэлдэг, 
Хүндэтгэдэг хүн - Ээж
Хүндэтгэдэг зан - Аливаад үнэнч шударга ханддаг.
Дургүй зан - Худалч.

Монголын хамгийн өндөр IQ-тэй "Электрон жаал" Э.Энхпүрэвтэй уулзаж ярилцлаа. "Залуу хүнд зорилго үгүй бол эх оронд ирээдүй үгүй" гэдэг. Үнэхээр өмнөө тавьсан зорилгодоо
хүрэхийн төлөө тэмцэж, авьяас билэгээ шавь нартаа өвлүүлж яваа залуу сэхээтний яриаг уншигч танаа толилуулъя.

-Та хувийн сургуулийн захирал юм аа?

-Тийм ээ. Би 2003 онд "Электрон жаал" сургалтын төвийг нээж ажиллуулсан. Түүнээс хойш хоёр жилийн дараа   БСШУЯ-ны захиалгаар "Электрон жаал" төсөл хэрэгжүүлж үүний дүнд бүрэн дунд сургуулиа үүсгэн байгуулсан. Одоогоор алгебрийн хичээлээ заагаад докторынхоо ажлыг хийгээд зав муутай л байна.

-Шавь нараа ямар арга барилаар сургадаг вэ?
-Манай сургууль одоогоор 140-өөд сурагчтай. Арав гаруй багштай үйл ажиллагаа явуулж байгаа. Санасан   хэмжээндээ сургалтынхаа дагуу үйл ажиллагаа явуулдаг.
Манай сургууль анх удаа монгол хэлний гүнзгийрүүлсэн программыг нэвтрүүлэхийг зорьж байгаа. Хүүхэд бүрт өөрт нь тохирсон программаар хичээлийг нь заадаг. Хүн бүрийн сэтгэхгүй дахин хэзээ ч давтагдашгүй байдаг. Магадгүй тухайн хүүхдийн сэтгэхүй дэлхий дээр ганцхан төрсөн байж болох юм. Олон үйлдэлтэй бодлогыг яаж цөөн үйлдлээр бодох аргачлалаа заадаг.
Ялангуяа тэдэнд  өөрсдөө бие дааж сурах арга барилыг эзэмшүүлдэг.

-Хүүхдийн онцлогт тохируулж заана гэлээ. Яаж?

-Харааны чадвар, ой тогтоолт, сэтгэн бодох, ярих, бичих чадварыг нь шалгадаг. Дараа нь өөрт нь тохирсон программыг зааж өгдөг. Тэр бүхнээс шалтгаалаад ямар балаар, чанга, зөөлөн дуугаар заах уу гэдэг нь шалтгаална л даа. Эмч хүн өвчтөнөө үзээд онош тавиад жор бичиж өгдөг шүү дээ. Түүнтэй адил сурагчдаа программ зохиож өгдөг.

-Таныг арван жилийн боловсролыг гурван жилд эзэмшсэн гэх юм. Богино хугацаанд чанартай боловсрол эзэмшихэд хэн нөлөөлсөн бэ?

-Тийм ээ. Биеэ дааж сурах суурийг ээж маань зөв тавьж өгсөн гэж боддог. Миний ээж өдөр бүр 1-2 цагийг хичээлдээ зориулаарай гэж захидаг байсан. Би төрсөн өдрөөрөө ч гэсэн ээжийнхээ үгэнд ороод хичээлээ хийдэг байлаа. Долоо настайдаа сургуульд ороод 12 тойдоо 10 жилийн программыг эзэмшсэн. Дунд сургуулиа төгсөөд их суруульд орсон. Надад гарын багш байхгүй ээ. Өөрөө биеэ даагаад сурсан даа. Өөрийнхөө мэдэхгүй чадахгүй зүйлээ хүүхдүүдтэйгээ цуг суралцаад явдаг. Одоо ойролцоогоор 3000 гаруй хүүхдэд хичээл заасан байна лээ.

-Хүүхэд насны тань мөрөөдөл биелэлээ олсон уу?
-Бусдын адил Ерөнхийлөгч, компанийн захирал болно гэж боддог байсан. Багын минь мөрөөдөл өөрчлөгдсөн шүү.

-Чөлөөт цаг хэр гарч байна?

-Миний бүхий л ажил чөлөөт цаг гэж боддог. Би чөлөөт цагаараа ажлаа хийж, хүндтэй уулздаг. Өдөр бүр ажлын хуваарьт маань өөрчлөлт ордог. Өнөөдөр гэхэд л та надаас ярилцлага аваад төлөвлөгөөнд өөрчлөлт орж байгаа юм аа.

-Оюутан ахуйн дурсамжаа хуваалцаач?

-Би багаасаа өөрөөсөө том хүнд хичээл заадаг байсан. Тийм болохоор ах эгч хүмүүстэй нэг ангид сурахад хүндрэл гардаггүй байсан л даа. Намайг оюутан байхад хүүхдүүд ангийнхнаас маань дүүгээ дагуулаад явж байгаа юм уу гэж асуудаг байсан гэсэн /Инээв/. Ангийнхан маань надаас олон ах болохоор та, чи гэх хэцүү. Гэхдээ тохируулаад л харьцдаг байсан.

-Аз жаргал гэж юу вэ, Та аз жаргалтай хүн мөн үү?

-Мөн байлгүй яахав. Одоо нийгэм маань бухимдалтай байна. Үүнийгээ дагаад хүмүүс өөрийгөө аз жаргалгүй гэж хэлж болох юм. Миний хувьд хэцүү байдал ч гэсэн аз жаргал гэж боддог. Тодорхой хэмжээний сайн муу зүйл нийлж байж аз жаргалыг бүрдүүлдэг байх. Хүүхдүүдэд хичээл заагаад тэд маань онц авахад хамгийн их аз жаргалыг мэдэрдэг.

-Та гадаад хэл хэр сайн мэдэх вэ?

-Сайн мэдэхгүй ээ. Одоо монгол хэлээ л сайн сурч байгаа. Би математикийн хүн болохоор эх хэлээ сайн сурах юм ёстой гэдгийг ойлгож байгаа. Монгол хүн төрлөх хэлээ л сайн сурах хэрэгтэй. Монгол хэлээ сайн сурахгүй бол бусад шинжлэх ухааныг сурч чадахгүй байх аа.

-Таны шинэ өглөө хэрхэн эхэлдэг. Монголын шинэ өглөөг хэрхэн төсөөлж байна?

-Өглөө бүрийг янз бүрээр угтдаг. Урд шөнө нь ямар зүүд зүүдэлснээс ихээхэн шалтгаална. Сайхан зүүд зүүдэлвэл инээгээд их аз жаргалтай угтана. Харин жаахан таарамжгүй зүүд зүүдэлвэл түүнийхээ учрыг олох гээд их хичээнэ дээ.
Монголын шинэ өглөө утаатай л эхэлж байна. Гэхдээ сайхан болох байх.

-Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?

-Ном уншаад байх зав нэг их гардаггүй ээ. Мэдээж мэргэжлийнхээ дагуу ном үзэж байгаа. Сүүлийн үед гүн ухааны ном уншиж байгаа.

-Монгол орны хөгжлийн гол гарц юу вэ?

-Иргэн бүрийн боловсрол гэж боддог. Иргэн бүр мэдлэгтэй байх хэрэгтэй. Түүнээс биш Оюу толгой, Таван толгой дээр амьдрахгүй шүү дээ. Монгол толгой дээр л монголын хөгжлийн гол гарц бий гэж боддог. Оюутан сурагчид маань өөртөө тодорхой хэмжээний цагийг хичээлээ зарцуулж байгаарай гэж хэлмээр байна.

-Хэтийн зорилго тань юу вэ?

-Монголын боловсролыг илүү чанаржуулах. Магадгүй дэлхийн том орны боловсролын тогтолцоог монголдоо нэвтрүүлэх зорилготой. Монголын хүүхдүүд гадагшаа явах биш. Гадныхан манай оронд ирж, сурах орчинг бүрдүүлэхийн төлөө хичээж байгаа.

-Та үеийнхнээсээ хамгийн өндөр боловсролтой хүн мөн үү?

-Үгүй ээ. Гэхдээ надаас илүү боловсролтой хүүхэд зөндөө байгаа шүү дээ.

-Сүүлийн хормыг асуултгүй үлдээе?

-Баярлалаа. Эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөө үед аливааг бухимдлаар бус тайван шийдэх хэрэгтэй. Хэрхэн зөв гарц олох талаар бид бодох нь чухал. Тиймээс хүн бүр боловсролдоо анхаарч, өөрт оногдсон ажлаа сайн хийцгээе гэж хэлье дээ.

Б.Анхцэцэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан