Японы мэргэжлийн сүмо бөхийн "Мичинокү" дэвжээний бөх Кирибаяма буюу Бямбачулууны Лхагвасүрэнг Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооноос “Жүрёо” зиндаанд дэвшүүлэн барилдуулахаар албан ёсоор шийдвэрлэсэн тухай саяхан зарласан байна.
Өнгөрсөн Хацү башёд “Макүшита” зиндааны барууны нэгдүгээрт жагсан барилдсан Кирибаяма Б.Лхагвасүрэн дөрвөн даваа, гурван унаатайгаар башёг өндөрлүүлж, качигоши буюу 50-аас дээш хувийн амжилттай барилдсан юм.
Бямбачулууны Лхагвасүрэн анх үндэсний бөх, жүдо бөхөөр хичээллэж байсан бөгөөд өсвөр үеийн улсын аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаанд жил дараалан шагналт зургадугаар байрт шалгарч, уран барилдаанаар шуугиулж байх үедээ мэргэжлийн сүмод элссэн түүхтэй.
Уян хатан, уран сийрэг барилдаантай тэрээр мэргэжлийн сүмод 23 башё барилдаад, зиндаа ахиж, цолтой бөх болж байна.