Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр “Korean air” компанийн онгоцны үйлчлэгч бүсгүйн биед халдаж, бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэрэгт холбогдсон. Түүнийг даваа гарагт саатуулсан хэдий ч БНСУ-дахь элчин сайдын яамнаас дархан эрхийг нь үндэслэн суллахыг шаардсаны дагуу явуулсан билээ.
Индонез руу албан ажилтай явж байсан Д.Одбаярыг БНСУ-д эргэн ирж мэдүүлэг өгөхийг шаардсан. Энэ дагуу түүнийг өнөөдөр өглөө 08:30-ийн үед БНСУ-ын олон нисэх онгоцны буудалд газардахад нь тус улсын хууль, хяналтын байгууллагынхан саатуулжээ. Инчеон хотын орон нутгийн шүүх өчигдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг саатуулж, байцаалт авах зөвшөөрлийг өгсөн байна.
Цагдаагийн ажилтнууд орон нутгийн цагаар өглөө 10:40-д уг хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг тусгаарлан байцаалт авч байгаа аж.
Эх сурвалж: ytn.co.kr