Чөлөөт бөхийн 2019 оны залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 12-18-нд Эстонийн нийслэл Таллин хотноо болно.
Манай улсаас 61 кг-ын жинд Э.Төгсжаргал, 65 кг-д Д.Тэнгис (хоёул Хасу-Мегастарс), 70 кг-д Э.Бямбадорж (Баянхонгор), 74 кг-д Б.Бат-Эрдэнэ (Орхон аймаг, Ирээдүйн одод), 86 кг-д Б.Билгүүн (Хасу-Мегастарс), 92 кг-д Э.Батмагнай (Баянхонгор), 125 кг-д С.Ган-Эрдэнэ (Хангай хүчтэн), эмэгтэйчүүдийн 50 кг-д Ч.Отгонтуяа (Алдар), 53 кг-д Н.Анударь, 55 кг-д Б.Энхцэцэг (хоёул Хилчин), 62 кг-д Ө.Пүрэвсүрэн (Баянхонгор), 68 кг-д Э.Дэлгэрмаа (Хасу-Мегастарс), 72 кг-д Ц.Хулан (Сэлэнгэ) нарын 14 тамирчин Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клубийн дасгалжуулагч, спортын мастер Ё.Батдархан, олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Б.Алтангадасын хамт Таллиныг зорилоо.
Монголын бөхчүүдээс залуучуудын дэлхийн аваргад гавьяат тамирчин Адуучийн Баатархүү “Улаанбаатар-1979”, ОУХМ Сүрэнгийн Эрдэнэбаяр “Улаанбаатар-1989”, Төмөрийн Даваахуяг “Бээжин-2007”, гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр, ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг “Паттая-2012”, гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд “Софи-2013”, ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг “Загреб-2014”-д түрүүлж байв.
Т.Түмэндэмбэрэл