-Хүнд буян болох хамгийн энгийн арга нь цусаа өгөх юм-
Жил бүрийн зургаадугаар сарын 14-нийг Цусны донорын дэлхийн өдөр нэрийн дор тэмдэглэдэг. Цусны донорын талаарх мэдээллийг олон нийтэд түгээх, байнгын цусны донорын тоог нэмэгдүүлэхийн тулд зохиодог тус өдрийг энэ жил 16 дахь удаагаа зохион байгууллаа.
Энэ өдрийг тохиолдуулан Цус сэлбэлт, судлалын үндэсний төвөөс хоёр хэвлэл мэдээллийн байгууллагыг “Цусны донор сурталчлагч шилдэг байгууллага”-аар өргөмжиллөө. “Цусны донор сурталчлагч шилдэг байгууллага”-аар GoGo.mn сайт болон МҮОНРТ тодорсон юм.
GoGo мэдээний агентлаг Сайн дурын цусны донорын эгнээг өргөжүүлэх, хэвлэл мэдээллийн кампанит ажил болон эмнэлгийн халдварын сэргийлэлт хяналтын чиглэлээр мэдээлэл сургалт сурталчилгааны материалуудыг боловсруулан, сайтаараа дамжуулан гаргасаар ирсэн.
Тухайлбал ярилцлага, нийтлэл, мэдээ, нэвтрүүлэг, видео болон видео хичээл, анимэйшн , гарын авлага, постер, видео шторк зэргийг бүтээж, түгээжээ.
Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр “Энэ жилийн донорын өдрийн гол онцлог нь Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “цусны мянган донор” чуулганыг төрийн ордонд хийсэн явдал байв. Сайн дурын цусны донорууд болон тэднийг дэмжин алдаршуулдаг байгууллагуудад баярласнаа илэрхийлэх хэрэгтэй. Мөн энд сайн дураар цусаа өгөхийг дэмжих, цусны донорыг сурталчлах үйлсэд хувь нэмрээ оруулж буй хэвлэл мэдээллийн байгууллагуудыг дурьдах нь зүйтэй“ хэмээн хэлэв.
Энэ удаагийн цусны донорын өдрөөр
- 81 хүндэт донор (35-аас дээш удаа цусаа өгсөн),
- 1 хүрэл донор (70-аас дээш удаа цусаа өгсөн),
- 1 мөнгөн донор (100-аас дээш удаа цусаа өгсөн),
- 1 алтан донор (150-аас дээш удаа цусаа өгсөн) төрж, шагналыг нь гардууллаа.
Хүндэт донорын шагнал авсан Д.Баттогтох “Би цусаа өгөөд 10 гаруй жил болж байна. Хүнд ямар нэгэн байдлаар буян болъё гэсэн бодол надад байдаг. Ингэх хамгийн энгийн арга нь энэ цусаа өгөх явдал юм” гэж хэлэв.
ЦССҮТ Цусны донорын дэлхийн өдрийг угтаж тогтмол хугацаанд цусаа бэлэглэж байгаа доноруудыг алдаршуулах, тэдний буяны үйл хэргийг нийгэмд сурталчлан таниулах зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулдаг бөгөөд жил бүрийн 6 дугаар сарын 14-нд 35 болон түүнээс дээш удаа цусаа бэлэглэсэн доноруудад МУЗН-ийн "Хүндэт донор" цол олгодог уламжлалтай. 2019 оны эхний хагас жилийн байдлаар нийслэлд 65, аймаг орон нутагт 15 донор “Хүндэт донор" цолны болзол хангаж, хамгийн залуу "Хүндэт донор" цол тэмдгээр 19 настай Баасандорж овогтой Өсөхбаяр тодорлоо. Мөн МУЗН-ийн "Энэрэнгүй үйлстэн” медалиар Э.Ганбат, “Нигүүлсэл" медалиар Ц.Өрнөхбаяр, Г.Анхцэцэг нарыг шагнаж урамшуулав. Харин “Алтан донор"-оор Ц.Энхтөгс, "Мөнгөн донор”-оор Т.Алимаа, "Хүрэл донор"-оор Б.Бадрал нарыг тус тус өргөмжиллөө.
ЦССҮТ, МУЗН жил бүр нийслэл, дүүргийн хэмжээнд ажлын үр дүнгээр нь донор элсүүлэгчдийн ажлыг дүгнэдэг уламжлалын дагуу Монголын донорын холбоо тэргүүн байр, Сонгинохайрхан дүүргийн Улаан загалмай хороо дэд байр, Баянзүрх дүүргийн Улаан загалмай хороо гуравдугаар байранд тус тус шалгарсныг Үндэсний чуулганы үеэр зарлаж, шагналыг нь гардуулсан юм. Мөн байгууллага хамт олноороо донорын эгнээнд нэгдсэн Шинжлэх ухаан технологийн их сургууль, Зэвсэгт хүчний 120-р анги, Макс групп “Шилдэг донор хамт олон”-оор тус тус шалгарлаа.
Ташрамд дурдахад 2018 онд Монгол Улсын хэмжээнд нийт 34296 орчим донор цусаа бэлэглэснээс Улаанбаатар хотод 26053, аймаг орон нутагт 8243 донор цусаа бэлэглэж, 30 нэр төрлийн 98037 мянга гаруй нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэж эмнэлгүүдийн хэрэгцээг ханган ажиллаж байна. Монгол Улсын хэмжээнд 2018 онд нийт хүн амын дунд донорын эзлэх хувь 1,14%, 1000 хүн амд ногдох цус өгөлтийн тоо Улаанбаатарт 18.1, орон нутагт 4.7 болж тус тус өссөн эерэг үзүүлэлттэй байна.