Монголбанкны Тэргүүн дэд захирал О.Эрдэмбилэг: Инфляц бидний төлөвлөсөн 8 хувиас хэтрэхгүй, тогтвортой байхаар байна. Гэсэн ч гадаад орчны эрсдэлийг харгалзан бодлогын хүүг өөрчлөлгүй, 11 хувьд хэвээр хадгалахх шийдвэр гаргалаа.
Бодлогын хүүг хэвээр хадгалах тухай
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн ээлжит хурлаар Бодлогын хүүг 11 хувьд хадгалах шийдвэр гаргалаа.
Жилийн инфляци 2019 оны 8 дугаар сард улсын хэмжээнд 8.9 хувь байна. Мах, хүнсний ногоо, их дээд сургуулиудын сургалтын төлбөр болон бусад төрийн зохицуулалттай бүтээгдэхүүний үнэ сүүлийн саруудад өсч, нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийг нэмэгдүүллээ. Эрэлтийн шалтгаантай суурь инфляци харьцангуй тогтвортой байна. Инфляцид нөлөөлж буй хүчин зүйлс, эдийн засгийн идэвхжлийг харгалзан үзэхэд инфляци зорилтот түвшний орчимд тогтворжих төлөв хадгалагдаж байна.
Банкуудыг нээлттэй компани хэлбэрт шилжүүлнэ.
Энэ оны эхний хагас жилд уул уурхайн олборлолтын хэмжээ хүлээлтээс давж, бизнесийн зээл, өрхийн хэрэглээ, хөрөнгө оруулалт, төсвийн зардал нэмэгдсэнээр эдийн засгийн өсөлт өндөр түвшинд хадгалагдлаа.
Өмнөх улиралтай харьцуулахад том гүрнүүдийн худалдааны сөргөлдөөн улам гүнзгийрч, гадаад орчны тодорхой бус байдал нэмэгдэн, цаашид гадаад эрэлт, түүхий эдийн үнэ, гадаадын шууд хөрөнгө оруулалтаар дамжин дотоод эдийн засагт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна. Иймд дотоод, гадаад тэнцвэрийг хадгалахад чиглэсэн макро эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх, бүх секторын түвшинд санхүүгийн нөөцийг хуримтлуулж, эрсдэл даах чадварыг бэхжүүлэх шаардлага өндөр байна.
Эдийн засгийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс, гадаад, дотоод орчны тодорхой бус байдал, эрсдэлийг харгалзан үзээд Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг өөрчлөхгүй байхаар шийдвэрлэв. Уг шийдвэр нь инфляцийг зорилтот түвшний орчимд тогтворжуулж, эдийн засгийн өсөлтийг дэмжих, макро эдийн засгийн болон санхүүгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хадгалах зорилттой нийцтэй болно.
Хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.
Дээрх мэдэгдлийг уншиж танилцуулсны дараа Монголбанкны удирдлагууд товч мэдээлэл өгөв.
Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд: Манай банкуудад эзэмшлийн хувь ихээхэн төвлөрсөн. Өөрөөр хэлбэл цөөн хэдхэн хувь хүн, байгууллага нэг банк эзэмшиж байна. Энэ нь олон талын эрсдэлтэй. Иймд шинэ хөрөнгө оруулагчдаар дамжуулан банкны өөрийн хөрөнгийн бүтэц, эрсдэл даах чадварыг сайжруулахаар төлөвлөж байна. Банкуудыг нээлттэй компани хэлбэрт шилжүүлнэ. Үүний тулд эрх зүйн нарийвчилсан зохицуулалт хийх шаардлагатай.
Мөн одоогийн Монголбанкны суурь бүртгэлийн систем хоцрогдсон. Цаасанд суурилсан, хүний оролцоо их байгааг бууруулна. Хяналт тайлагналын нэгдсэн, цогц систем нэвтрүүлнэ.
Монгол банкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа: Газрын тосны үнэ сүүлийн саруудад харьцангуй бага савлав. Бид хэджинг хийх замаар газрын тосны үнийг тогтворжуулах саналыг Засгийн газарт хүргүүлсэн. Ингэснээр хувийн, субьктив шинжтэй харилцаанаас зайлсхийж, бидний худалдан авах газрын тосны бүтээгдэхүүний үнийг олон улсын биржийн үнэтэй уялдуулах боломжтой. Эцсийн шийдийг Засгийн газраас гаргана.
Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очир: Манай улс нийт 29.5 тэрбум ам.долларын гадаад өртэй. Албан ёсны нийт гадаад өрийн стастистикийг Монголбанкны судалгаа статистикийн газраас гаргадаг. Засгийн газын нэрээр авсан зээлийг Засгийн газрын өр гэж тооцно. Хөгжлийн банк гэх мэт төрийн өмчит үйлдвэрийн газруудын өрийг улсын секторын гадаад өр гэж томьёолдог. 2024 он хүртэл бид 14.5 тэрбум ам.долларын гадаад өр төлөх үүрэгтэй. Үүнд хувийн хэвшлийн гадаад өр ч багтсан. Харин Засгийн газрын ойрын хугацаанд төлөх гадаад өр 5тэрбум ам.доллар байна гэв.