Домогт дуучин Элтон Жон өөрийн хөтлөн явуулдаг "Rocket hour" хөгжмийн хөтөлбөрөөрөө "The Hu" хамтлагийг онцгойлон танилцуулсан нь дэлхий нийтийн анхаарлыг татлаа. “The Hu” хамтлагийн залуус 2020 онд Их Британид хийх аялан тоглолтдоо Элтон Жоныг оролцохыг урьсан билээ. Өдгөө Америкт аялан тоглолтоо хийж, дэлхий нийтийг байлдан дагуулсаар яваа “The Hu” хамтлагийн продюсер, Гавьяат жүжигчин Б.Дашдондог GoGo Café ярилцлагын зочноор уригдаж байсан билээ. Түүний 2019 оны тавдугаар сарын 15-нд нийтлэгдсэн “The Hu” хамтлаг болон хүннү рокийн талаар өгүүлсэн ярилцлагыг уншигчдадаа дахин хүргэж байна.
2019.05.15
“Yuve Yuve”, ”Wolf Totem” хэмээх хоёр бүтээлээ YouTube-д гаргаснаас хойш 8-9-хөн сарын хугацаанд нийт 27 сая гаруй хандалт авсан, бусад хөгжмийн хуудсуудыг оруулбал 70 гаруй саяын үзэлт, хандалт авч дэлхийн рокеруудын сонорт хэдийнэ хүрч, таашаалд нийцсэн “The Hu” хамтлагийн продюсер, Монгол Улсын Гавьяат жүжигчин Баярмагнайн Дашдондогийг “GoGo Cafe”-ны зочноор урилаа.
Тавдугаар сарын 23-24-нд “Гэрэг” нэртэй анхны бие даасан концертоо эх орондоо тоглож, Европын орнуудад хийх анхны аялан тоглолтынхоо салхийг хагалах гэж буй “The Hu”. Монгол залуусыг Герман, Францын 65 мянга, 100 мянган үзэгчийн багтаамжтай стадионууд хүлээж байна. Энэ бол Том хариуцлага, Том сорилт, Тэднийг дэлхий хэрхэн угтахыг харах нь монгол түмний хувьд сэтгэл хөдөлгөм хүлээлт, бахархал юм.
-Хүннү рок төсөл Таны найман жилийн судалгаа, хөдөлмөрийн үр дүн гэж сонссон. Таны хийсэн уран бүтээлүүд дотроос хамгийн том тэсрэлт боллоо гэж харж байна?
-Тийм ээ, найман жил хөдөлмөрлөсний л үр дүн гарч байх даа /инээв/. Аавыгаа өнгөрснөөс хойш би аавдаа, өвөг дээдэстээ зориулж нэг дуу хийхсэн гэж удаан бодож явсан. Миний санаанд нийтийн дууны ая, нэг поп дууны ая орж ирээд байсан. Би нэг хэсэг аавын нутаг руу ойр ойрхон явлаа. Ховд аймгийн Чандмань суманд нэг уулын оройд сууж байхдаа “Чандмань гэдэг чинь хөөмий, хархирааны өлгий нутаг шүү дээ гэсэн бодол толгойд гэнэт орсон. Би яагаад тэс өөр юм бодоод яваад байгаа юм бэ? Аавын нутгийн тэр сайхан хөөмий, хархираа байхад энүүгээр нь хийморьлог, сайхан дуу хийе л дээ” гэж бодсон. Цаад утгаараа өвөг дээдэстээ, аавдаа зориулсан бүтээл юм. Үүнээс хойш л шимтэн судалж эхэлсэн хэрэг л дээ.
Би хөөмий, хархирааг судалж, энэ талын уран бүтээл хийж байсан биш. Поп стиль, жанраар дуулдаг, дууны ая зохиодог хүнд гэнэт ийм бүтээлийн санаа ороод ирэхэд судалгаан дээр л үндэслэхгүй бол болохгүй гэдгээ ойлгов. Удаан судалсан, монгол туургатан орнуудын бүтээлүүдийг, тэдний шинээр гаргаж буй жанр стилүүдийг хайж судалсан, сонссон. Судлаад үзэхэд бидний гаргаад ирсэн, анх олж харсан тэр зүйл арай өөр гэдгийг ойлгосон. Тэгээд л үүнийгээ барьж аваад, яг л ийм байх ёстой гэдэг дээр тулгуурлаад ажилласан даа.
-Яагаад Хүннү рок стиль гэж нэрлэх болов оо. Монгол рок, Чингис рок гэх мэтээр нэрлэж болоогүй юм уу?
-Яагаад гэвэл товшуур хөгжим Хүннү гүрний үед үүссэн гэдэг. Товшуур хөгжмөөс хойш хэдэн зууны дараа ч юм семчок буюу нум гарч ирснээр хуур хөгжим бий болсон. Хуур хөгжим хөгжлийнхөө явцад морин толгой, морины дэл сүүлээр нь чавхдас хийх зэргээр баяжиж, Их Монгол Улсын үед Чингис хаан хуур хөгжмийг Монгол төрийн гол хөгжим хэмээн зарласан байдаг. Тэгэхээр товшуур хөгжим хуурын эх, эцэг нь юм байна. Тиймээс л Хүннү рок гэж нэрлэхээр шийдсэн. Хүннүгийн үеийн хоёр чавхдаст товшуур хөгжмийн гол хөг нь кварт ба квинт хөг байсан гэж бодож байна. Кварт Квинт хөг чинь дэлхийд одоо тоглоод байгаа рок хөгжмийн гол хоёр хөг нь шүү дээ.
Рокууд цахилгаан гитарын доод хоёр утсан дээр л гол төлөв тоглодог. Гэтэл энэ хоёр хөгөөр аль Хүннү гүрний үед бидний өвөг дээдэс тоглож байжээ. Тэгэхээр урлаг бол хэзээнээсээ аливаа улс гүрний сүр, сүнс нь болж таарах нь ээ. Яах вэ, түүхийн ээдрээ будилаантай он цагийн уртад монголчууд Манжид эзлэгдэж, гаднын шашин соёлын шинэ шинж чанарууд орж, өнгө зүс, дуугаралт нь хувирсаар ирсэн. Хүрээ дуунууд ноёлж, хувцас хунар нь хүртэл өөрчлөгдөөд монголчуудын хийморь сүлд уруудаж доройтсон.
Youtube дээр “The Hu” хамтлагийн дуунуудыг үзэж буй тоо эрчимтэй нэмэгдсээр байна. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт “Yuve Yuve Yu” дууг 15.4 сая үзэлттэй байсан бол өнөө өглөө хандалт 15.988.577 буюу бараг 16 саяд хүрчээ.
Домогт Элвис Пресли, Битлз-ээр төлөөлүүлэн яригддаг дэлхийн рок хөгжмийн босго өндөр. Энэ босгыг давах гэж хэдэн зуун рок хамтлаг бүтээлээ туурвисаар байгаа ч хүссэн амжилтдаа хүрэх нь ховор. Гэтэл Азийн цээжин дэх 3.2-хон сая хүн амтай Монгол Улсын хамтлаг 7-8 сарын дотор 27 сая үзэлт, хандалт авсан нь чамлахааргүй амжилт. “The Hu” хамтлагийн стиль, уран бүтээлийн өвөрмөц чанарууд нь гаднынхны анхаарлыг зүй ёсоор татаж эхлээд буй юм.
Yuve Yuve Yu дууны тухайд л хэлэхэд үзэж, сонсогчдын сэтгэгдэл 24 мянга давсан бөгөөд рок хөгжим сонирхогчид энэ хамтлаг “Рок хөгжмийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж байна” гэсэн утга агуулга бүхий сэтгэгдэл олон зуугаараа байсан нь анхаарал татлаа. Дууны клипийг “А зэрэглэлийн кино зураг авалтын хэмжээний бүтээл болжээ” хэмээн үнэлсэн байх нь зөвхөн хамтлагийн уран бүтээлчдэд төдийгүй монгол түмний сэтгэл сэргээж, урам өгсөн сайхан үгс. “The Hu”-гийн бүтээлүүд Монголын нэрийн хуудас, гадаад сурталчилгаа болоод эхэлсэн нь илэрхий бөгөөд “Энэ бүтээлүүдийг үзээд Монгол орноор аялахаар шийдлээ” гэсэн сэтгэгдлүүд ч цөөнгүй байсан нь анхаарал татав.