Өнөөдөр болсон онцлох таван үйл явдлыг хүргэж байна.
- Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасаг иж бүрэн засвар хийж, орныхоо тоог нэмэгдүүлэн өнөөдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Тус тасаг нь анх 1977 онд нээгдсэнээс хойш хүнд өвчтөнийг оношлох, эмчлэх нарийн мэргэжлийн тусламж тасралтгүй үзүүлж ирсэн бөгөөд 2007 оноос хойш бүрэн хэмжээний засвар үйлчилгээ хийгээгүй байжээ. Эрчимт эмчилгээний тасаг хэрхэн өнгө төрхөө өөрчлөснийг та ЭНД дарж сонирхоорой.
- Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Жаргалант голын усанд суусан “Хонда сивик” загварын суудлын автомашины бүхээгт байсан 2 хүнд туслах гэж ус гаталж байсан тус багийн харьяат 43 настай, эрэгтэй Л болон 46 настай, эмэгтэй Э нар живж амиа алджээ. Нийт 13 алба хаагч, 1 завьтай, 2 автомашинтай эрэн хайх ажиллагааг хоёр өдрийн турш явуулан өнөөдөр 08.00 цагт хоёр дахь иргэний цогцсыг олсон байна.
- Сайжруулсан түлшний борлуулалтын цэгийг түлшээр тасралтгүй хангаж байх хангамжийн төв 40-ийг байгуулсан нь гэрээт 500 цэгийг өдөр бүр шаардлагатай түлшээр хангаж ажиллана. Хэрэглэгчид сайжруулсан шахмал түлшийг худалдан авахдаа “Сайн” нэртэй смарт карт ашиглана.Нэг карт нь гурван тонн түлш худалдан авах эрхтэй байх бөгөөд иргэд түлш худалдан авахдаа картаа гэрээт борлуулагчийн аппликешнд уншуулж, үндсэн эрхээсээ хасуулан тооцно. Энэ мэтээр хэрэглэх хэмжээ нь дууссан тохиолдолд “Таван толгой түлш” ХХК-д хандан эрхээ сэргээлгэх боломжтой. Хэрэглэгчдэд карт тарааснаар борлуулалтын цэгүүдэд хомсдол үүсэхгүй, хэрэглэгчдэд хүртээмжтэй байна. “Сайн” смарт картыг харьяа хороогоор дамжуулан айл өрх бүрт үнэ төлбөргүй тараана.
- Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хуралдаан тав дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр бичлэгийн эд мөрийн баримтаа судалж дууссан. Өнөөдөр хавтаст хэрэгт байгаа бичгийн нотлох баримтуудыг шинжлэх ажиллагаа явагдаж байгааг Төв аймаг дахь сум дундын шүүхийн тамгын газрын мэргэжилтэн мэдээллээ. . Хохирогчийн тал, хохирогчийн өмгөөлөгч, улсын яллагчийн тал нотлох баримтаа шинжлээд дууссан. Одоо шүүгдэгчийн тал судалж байна. Үүний дараа дүгнэлтээ танилцуулж, хуулийн дагуу процесс үргэлжилнэ. Бичгийн нотлох баримтаа хэдий хугацаанд шинжлэх судлах нь тодорхойгүй юм байна.
- Дэлхийн археологийн шинжлэх ухаанд нээлт болохуйц, Монголын эзэнт гүрний язгууртнуудад холбогдох цоо шинэ олдворуудыг Хөвсгөл аймгаас нээснээ танилцууллаа. Тоногдсон булшнуудаас мөнх цэвдэгт ваартай хадгалагдсан өрөм, шар тос зэрэг музей байгуулахуйц хэмжээний олдворыг Монголын Үндэсний музей, АНУ-ын Питсбургийн их сургууль, Америкийн Монгол Судлалын төвтэй хамтран илрүүлсэн юм. Та энэ талаарх видео мэдээллийг ЭНД дарж, зурган мэдээллийг ЭНД дарж,судалгааны багийн Монголын талын ахлагчтай хийсэн ярилцлагыг ЭНД дарж унших боломжтой.