Раллигийн ДАШТ-ий энэ жилийн хуваарьт багтсан 10 дахь уралдаан Герман улсад болж өндөрлөлөө. Тус улсын Саарланд мужийн нутаг дэвсгэрээр 1200 орчим км зайд уралдаан үргэлжилсэн байна. Гэхдээ тамирчдын цагийг тооцох цэвэр уралдаан замын урт 344 км зай байсан бөгөөд зохион байгуулагчид энэ зайд 19 хэсэгт хувааж өрсөлдүүлсэн байна. Бүхэлдээ засмал замаар үргэлжилсэн тус уралдааны эхний өдрөөс Эстонийн тамирчин Отт Танак онцгой сайн уралдсан байна.
Тоёота Газо рэсинг багийн гишүүн тэрээр 344.04 км зайг 3 цаг 15 минут 29.8 секундын хугацаанд туулсан амжилтаар түрүүлсэн байна. Харин түүний араас Их Британийн тамирчин Крис Мики, Финляндын Яари Матти Латвала нар орж, шагналын тавцанд зогсжээ.
Ийнхүү Отт Танак улирлын 5 дахь ялалтаа байгуулж, нийлбэр 205 оноотой ДАШТ-ийг итгэл төгс тэргүүлсээр байна. Дараагийн ралли 9-р сарын 12-15-ны өдрүүдэд Турк улсад болно.
Г.Баярмөнх