Нетфликсийн ээлжит нэгэн баримтат кино нь Microsoft-ын хамтран үүсгэн байгуулагч Билл Гэйтсийн тухай байх гэнэ. Нийт гурван хэсгээс бүрдэх энэхүү баримтат кино нь “Inside Bill's Brain: Decoding Bill Gates” нэртэйгээр тун удахгүй Нетфликс дээр нэмэгдэхээр болжээ.
Уг баримтат кинонд Билл Гэйтсийг Microsoft-ын үүсгэн байгуулагч гэхээсээ илүүтэйгээр өглөгч, дэлхийн асуудал шийдэгч, Bill & Melinda Gates сангийн хамтын үүсгэн байгуулагч талаас нь харуулах юм байна. Баримтат киноны найруулагчаар 2007 оны Оскарын шагналт Дэвис Гүггенхайм ажиллажээ.
Билл Гэйтс өөрийнхөө тухай өгүүлэх энэхүү баримтат киноны тухайд “Дэвис миний хариуцан ажилладаг, эрсдэл өндөртэй, том хэмжээний төслүүдийн талаар баримтат кино хийх хүсэлтэй байгаагаа хэлсэн. Энэ санал нь ч сонирхолтой санагдсан тул зөвшөөрсөн. Үзэгчид уг бүтээлийг үзээд томоохон асуудлуудыг ч гэсэн шийдэж болдог гэсэн урам зориг авна гэж найдаж байна” хэмээжээ.
Эх сурвалж: CNET