Дэлхийн тайзнаа тэрбээр хаан шиг ихэмсэг оршиж, хэзээ ч дундаршгүй авьяасаараа аархаж чаддаг. Гэсэн ч амьдрал дээр багаа тайлаад хаячихав уу гэлтэй энгийн нэгэнд хувилдаг.
Энэ дуучин олон улсын дуурийн “аварга, арслангууд” чансаагаа сорьдог уралдаануудад үргэлж тэргүүлж, дэлхийд данстай гэдгээ хэдийнэ нотолчихсон... Учир нь гэвээс,
- М.И.Глинкийн нэрэмжит Олон улсын дуулаачдын XXIV уралдааны тэргүүн байр,
- Муслим Магомаевын нэрэмжит ОУ-ын дуурийн дуулаачдын III уралдааны тэргүүн байр,
- “Байкал” ОУ-ын дуурийн дуулаачдын II уралдааны тэргүүн байр,
- П.И.Чайковскийн нэрэмжит ОУ-ын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны тэргүүн байр, Гран приг хүртэж,
- Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Уэлсийн нийслэл Кардиф хотноо болсон “BBC Cardiff Singer of the World” уралдаанд “Дэлхийн дуучин”-аар шалгарсан.
Цагдаагийн "Сүлд" чуулгын дуучин, ОХУ-ын Буриадын Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, "Чингис хаан" одонт, МУГЖ Г.Ариунбаатарыг “Монгол бахархал” буландаа урилаа. Түүний нүд хэзээ ч гундаж байгаагүй гэмээр цогтой, биеэс нь багтаж ядсан эрч цухалзана...