УИХ-ын 2010 оны намрын ээлжит чуулганы хурлаар 72 хууль, УИХ-ын бусад 35 шийдвэрийг баталжээ. 2008 онд ард түмнийхээ сонголтоор төрд суусан түшээд 91 хоног үргэлжилсэн энэ удаагийн намрын чуулганаар юу хийж бүтээснийг манай сонин цувралаар хүргэж эхэллээ. Ингэхдээ төрийн хар хүний хамгийн гол ажил болох хууль боловсруулах явцад хэрхэн оролцсон хийгээд тухайн гишүүн хэдий хэмжээний хувийн хөрөнгө зоорьтой, тэдгээр нь нийгмийн ямар чиглэлд үйл ажиллагаа явуулдаг, хувийн компани нь санаачилсан хуульд нь нөлөөлсөн үү гэдгийг чухалчилсан юм.
Эхний дугаараа бид уянгын хийцэт гэрээрээ алдартай Өвөрхангайчуудын сонголтоор 2008 онд УИХ-д суусан УИХ-ын дэд дарга Г.Батхүү, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Зоригт, УИХ-ын гишүүн З.Энхболд нарын ажлыг дүгнэж байна. Өвөрхангай аймаг буюу УИХ-ын 10-р тойргоос төрд суусан гурван гишүүн гурвуулаа АН-аас гарсан гэдгээрээ онцлог билээ. Дөрвөн ажлын хэсэг дээр ажиллаж, 36 цаг хуралдаа суугаагүй Г.Батхүү 1983 онд Авто засварын заводын их засварын цехийн засварчнаас хөдөлмөрийн гараагаа эхэлсэн энэ эрхэм 2004 оны УИХ-ын сонгуульд “Эх орон Ардчилал” эвслээс нэр дэвшиж, 67.33 хувийн саналаар ялалт байгуулан парламентад анх орж байсан билээ.
Өвөрхангай аймгийн иргэдийн сонголтоор хоёр дахь удаагаа парламентад сууж байгаа эрхэм гишүүн маань 2010 оны намрын чуулганы хугацаанд ямар нэгэн хууль санаачилсангүй. Энэ үзүүлэлтээр нь түүнийг энэ намрын чуулганы хамгийн залхуу гишүүдийн нэгээр нэрлэж байгаа. Үүний зэрэгцээгээр тэрбээр отгон чуулганы хуралдаанд 36 цаг суугаагүй байна. Намрын чуулган хаалтаа хийж, хүмүүс хийсэн бүтээсэн ажлаа дүгнэж байх энэ л үеэр ажлын бүтээмжээрээ төдийлөн дээгүүрт орж чадахгүй яваа гишүүн тойрог тоо очиж, аливаа зүйлийн үнийн хамаарлыг бий болгодог шатахуун, Монголчуудыг живүүлээд байгаа архи хоёрынхоо талаар ярьж, цаашид ч аймагтаа дээрх “гол” нэрийн бүтээгдэхүүнүүдээ нийлүүлсээр байх болно хэмээн сурталчилж явдаг гэдэг.
Тэрбээр Монголын хамгийн гүйлгээтэй гэж болох энэ хоёр салбарт аль хэдийнэ өөрийн вант улсаа байгуулж чадсан нэгэн билээ. “Шунхлай” ХХК-ийн Ерөнхий захирал, “АПУ” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж, эдгээр компаниудыг бизнесийн ертөнцийн тэргүүн эгнээнд авчирсан. Энэ эрхэм одоогоор “Шунхлай” ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг өөр ямар нэгэн компанийн хувь эзэмшдэггүй хэмээн 2010 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ. Тэрбээр хууль батлах энэ таван сарын хугацаанд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай, Компанийн тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээний тухай гэсэн дөрвөн ажлын хэсэгт орж ажилласан байна.
12 хууль санаачилсан Д.Зоригт эрхэм 14 компанийн хувь эзэмшигч “Монгол шуудан” банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан энэ эрхэм 2008 оны сонгуулиар төрсөн нутгаасаа буюу Өвөрхангай аймагт Ардчилсан намаас нэр дэвшиж, УИХ-д сонгогдсон. Эдийн засагч мэргэжилтэй энэ эрхмийг 2010 оны намрын чуулганы үеэр Өвөрхангай аймгаас сонгогдсон гишүүд дотроос хамгийн олон хууль санаачилсан ажилч зөгийгөөр нэрлэж байна. Тэрбээр хууль батлах таван сарын хугацаанд Компанийн тухай хууль, Аудит тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг 12 хуулийн төсөл санаачилжээ.
Мөн эдгээрээс 2011 оны улсын төсвийн тухай, 2011 онд Засгийн газраас баримтлах мөнгөний бодлого гэх зэрэг 16 хуулийн ажлын хэсэгт орж ажилласан байна. Ийн хөдөлмөрлөхийн зэрэгцээгээр ээлжит чуулган 155.46 цаг хуралдсаны 49.15-д нь хуралдаандаа суулгүй бусад ажлаа амжуулжээ. Эдийн засгийн ухаанаар төрийн бодлогыг харж суудаг энэ эрхэм чуулган завсарлаж, тойрогтоо очих үеэрээ Өвөрхангай аймгийн Хархорин сумын хуучин тариалангийн талбайг түшиглэн дэлхийд томоохонд орох чацарганы аж ахуй, орчин үеийн техник технологи бүхий мах боловсруулах үйлдвэр барина хэмээн сонгогчдынхоо анхаарлыг татдаг гэнэ.
Мал аж ахуй хөгжсөн энэ тойргийн сонгогчдод юун түрүүнд газар тариалан, мах боловсруулах үйлдвэр гэх мэт малчин хүнд хэрэгтэй ажлыг гурван жилийн хугацаанд ярьж яваа энэ эрхмийн дээрх менежментийг өрсөлдөгчид нь тун зальжин хэмээн дүгнэдэг юм билээ. Энэ эрхэм 2010 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Одод”, “АСУ”, “Орхон булаг”, Орхон хөгжил”, “МИГ даатгал”, “Скайнэтворк”, “Сансрын геологи хайгуул”, “Нэмнэ” ХХК, “Мэдуб”, “Новинза”, “Зэт сервес”, “Хайлааст”, “Гермес” ХХК-иуд, “Багануур” ХК-ийн хувьцааг эзэмшдэг хэмээн бүртгүүлжээ. Бодлого тодорхойлогч гишүүн гурван хууль санаачилжээ Улаанбаатар хотод төрж, өссөн З.Энхболд УИХ-ын 10-р тойрог буюу Өвөрхангай аймгаас хоёр удаа УИХ-д сууж байгаа билээ. “Монел” фирмийн инженерээс ажлын гараагаа эхэлж байсан энэ эрхэм намрын чуулганы хугацаанд Нотариатын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай, Түлш эрчим хүч ний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг санаа чилжээ.
Мөн Цагдаагийн байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Түлш эрчим хүч ний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл гэх мэт есөн хуулийн ажлын хэсэгт орж ажилласан байна. Намын дотоод асуудал болон бодлогын чанартай асуудал дээр хүчтэй дуугарч чаддаг энэ эрхэм нийт чуулганы хугацаанд 35.40 цаг чуулганы танхимд байгаагүй байна.
Тэрбээр хоёронтоо улиран сонгогдсон тойрогтоо очиж ажиллах үеэрээ малчдад ажлаа тайлагнахад 2008-2012 оны хооронд хүнд даваатай учирч байгаа. Учир нь түүний тойргийн өрсөлдөгч болох Г.Батхүүгийн бизнес орон нутагт хүчээ авсан тул тэрбээр бизнесээрээ дамжуулан хүмүүсээс санал авч, шатахуун, архиа яриад явчихдаг. Харин Д.Зоригт гишүүн чацарганы мод, мах боловсруулах үйлдвэрээ ярьсаар гурван жилийг ардаа үдээд байгаа гэнэ.
Гэтэл хот газрын хүү төрийн бодлого ярьсаар хууль батлах таван сарын хугацааг дуусгадаг. Түүний улс үндэстний хэмжээний зүйл ярьсан бодлого нь хөдөөний малчдын амьдралаас дэндүү хол, мөн одоогоор УИХ дахь зэрэг дэвээрээ нөгөө хоёроосоо бага болсон учраас сонгогчдоосоо оноо авах гэж тэрүүхэндээ л тэвддэг ажээ. Тиймээс ч тэрбээр саяхнаас аргаа олж “Монгол мал”-ын ажлын хэсэгт би орж ажилласан” хэмээн ярих болсон гэсэн. Манай хүчтэй улстөрчдийн нэг гэгдэх энэ эрхэм 2010 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Интер’’ ХХК-ийг 100, “Шилмэл”, “Гени’’ ХХК-ийн хувьцааны 60 хувийг эзэмшдэг хэмээн мэдүүлсэн байгаа.
С.Энхзаяа