Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Хүй долоон худагт зөвшөөрөл авсан хоол үйлдвэрлэлийн 160 цэг, худалдааны 50 цэгт хяналт шалгалт тавьж ажиллаж байна. Зөвшөөрөгдсөн цэгүүдэд зөвхөн хүнсний худалдаа эрхлэх бөгөөд ил задгай худалдаа үйлчилгээ хийж буй иргэдэд шаардлага тавин ажиллах юм.
Өчигдөр хуваарийн дагуу улсын 13 байцаагч ажилласан. Наадмын өдрүүдэд 38 чиглэлээр нийт 400 гаруй байцаагч ажиллана гэдгийг Сонгинохайрхан дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй халдвар хамгааллын улсын ахлах байцаагч Г.Батсүрэн хэллээ.
Айраг, сүүний шинжилгээг НМХГ-ын төв лабораторийн шинжээч нар газар дээр нь шинжилж ажиллаж байна
Тэрбээр “Өнгөрсөн жилүүдэд нийтлэг хоол үйлдвэрлэл эрхэлж буй газрууд хадгалалтын горимыг баримтлан ажиллаагүйгээс хуушуурны махаа муутгах тохиолдол их байсан. Тиймээс хадгалалтын горимыг мөрдөж ажиллуулах тал дээр зөвлөмж өгч байна. Өчигдөр 40 гаруй дээжид шинжилгээ хийхэд зөрчил илрээгүй. Өнөөдрөөс гэрүүд бүрэн ажиллаад ирэхээр өдөр бүр шинжилгээг хийнэ” гэлээ.
Хүй долоон худаг орчимд ил задгай худалдаа ихээр гардаг. Эдгээр иргэдэд үйлчилгээ явуулж болохгүй гэж сануулдаг бөгөөд удаа дараа зөвлөмжийг хүлээн аваагүй тохиолдолд цагдаагийн байгууллагатай хамтран бүтээгдэхүүнийг хураан авдаг байна.
Түүнээс гадна НМХГ Нийслэлийн мал эмнэлгийн газар, нийслэлийн цагдаагийн газартай хамтарсан шалгалтуудыг хийж байна.
Нийслэлийн мал эмнэлгийн газрын явуулын лаборатори Хүй долоон худагт ажиллаж, махны шинжилгээг хийж байгаа бол айраг, сүүний шинжилгээг НМХГ-ын төв лабораторийн шинжээч нар газар дээр нь шинжилж байгаа юм.