Монголбанк Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Төлбөрийн системийн шинэчлэл төслийн (ТСШТ)-ийн хүрээнд хэд хэдэн ажлыг 2019 онд хийж гүйцэтгэлээ.
Тухайлбал, ТСШТөслийн хүрээнд Монголбанкны Үндэсний цахим гүйлгээний төв (ҮЦГТ)-ийг бэхжүүлэх, банк дундын төлбөрийн системийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах зорилгоор ҮЦГТ-ийн барилгыг олон улсын стандартын шаардлага хангасан, орчин үеийн дата төвийн барилгын жишигт нийцүүлэн бариулж эхэллээ. Уг барилгыг 2020 оны эхний хагас жилд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Мөн түүнчлэн ТСШТөслийн хүрээнд дата төвүүдийг шинэчлэх, нууцлал аюулгүй байдлын төвийг байгуулах зэрэг төслийг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд Монголбанкны Үндэсний цахим гүйлгээний төвийн Дархан-Уул аймагт байрлах нөөц дата төвийг шинэчлэх ажлыг 2019 оны 3-р сард дуусгаж хүлээн авав. Мөн ҮЦГТ-ийн шинэ байранд байрлах орчин үеийн дата төвийн дэд бүтэц, олон улсын стандарт шаардлага (TIER II)-ыг хангах төвшний Дата төв байгуулах нээлттэй тендерийг зохион байгууллаа.
Цаашлаад Төв банкны суурь бүртгэлийн болон ERP системийг нийлүүлж, суурилуулах ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг зарласнаар, “Intellect Design Arena” компани эцсийн шатанд шалгарлаа. Тус компанитай 2019 оны 6-р сарын 21–ний өдөр хамтын ажиллагааны гэрээг байгуулав. Энэхүү төсөл нь олон улсын төв банкнуудад хэрэгжиж буй “Intellect Quantum Central Banking” цогц шийдлийг нэвтрүүлэх аж. Энэ нь суурь бүртгэлийн ерөнхий дэвтэр, банкны үйлчилгээ, төрийн үйлчилгээ, мөнгөний бодлого, валютын ханшийн удирдлага, гадаад худалдаа, интернет банкны үйлчилгээ, нөөцийн удирдлага, төсвийн удирдлага гэх мэт хоорондоо нягт уялдаа бүхий удирдлагын олон модулиудыг агуулна. “Intellect's Quantum Central Banking” шийдлийг Швед, Армен, Индонез, Этиоп, Энэтхэг зэрэг олон улсын төв банкнууд ашигладаг байна.