Мексикт албаныхан бичиг баримтгүй 800 орчим цагаачийг баривчилсан тухай тус улсын засгийн газраас мэдээллээ. Энэ нь сүүлийн хэдэн сард хамгийн олон цагаачийг баривчилсан тохиолдол болжээ.
Мексикийн зүүн нутгийн Веракруз хотод саатуулсан дөрвөн ачааны машинд гадаадын 791 иргэн байсан тухай тус улсын үндэсний цагаачлалын хүрээлэн мэдээлсэн юм.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хууль бус цагаачлалын асуудлыг зохицуулахад дорвитой арга хэмжээ авахгүй бол Мексикийн бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулна гэдгээ мэдэгдсэн. Уг шийдвэртэй холбоотойгоор Мексикийн холбогдох албаныхан арга хэмжээ авч эхэлсэн нь энэ аж. Цаашлаад Гватемал улстай залгаа хилийн дагуу зургаан мянган албан хаагчаа байрлуулахаа амлажээ.
Энэ жил Мексикийн хилээр дамжиж АНУ-д нэвтрэх цагаачдын тоо эрс өсөж, Трампын дургүйцлийг хүргээд байсан юм. АНУ-ын зүгээс Мексикийн эрх баригчдад цагаачдын тоог бууруулах 45 хоногийн хугацааг зургаадугаар сарын 7-нд өгсөн байна. Ихэнх цагаачид Төв Америкийн орнууд болох Гватемал, Гондурас, Эль Сальвадор улсаас АНУ-ыг зорьж байгаа ажээ.
Эх сурвалж: Reuters