Өчигдөр цахилгааны холбогч системийн доголдлын улмаас Аргентин, Уругвай улс даяар эрчим хүч тасалдаж, 48 сая хүн гэрэл цахилгаангүй болжээ. Парагвай улсын зарим хэсэг ч үүнд өртсөн байна.
Аргентиний орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр хоёр улсын эрчим хүчний холболтын шугамд гэмтэл гарсны улмаас өчигдөр өглөө 7 цагийн үед цахилгаан тасарсан байна. Ийм өргөн хүрээний эрчим хүчний тасалдал урьд өмнө нь болж байгаагүй гэнэ.
Уругвайд цахилгаан тасарсан газруудын 88 хувь, Аргентинд 50 хувийг нь сэргээжээ. Нэн түрүүнд эмнэлгүүдийн цахилгааны доголдлыг зассан байна. Гэмтлийн шалтгаан хараахан тодорхой болоогүй байна.
Аргентиний ард иргэд орон нутгийн сонгуульд санал хураах бэлтгэлээ хангаж байх үеэр энэхүү үйл явдал болсон юм. Цахилгаан доголдлын улмаас зарим бүс нутагт санал асуулгыг хойшлуулсан байна.
Аргентин улсын ерөнхийлөгч Маурисио Макри учир шалтгааныг тодруулна гэдгээ амласан аж.
Эх сурвалж: BBC