Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарт холбогдох, гэм буруугийн шүүх хуралдаан өнгөрсөн сарын 24-ний өдөр Төв аймгийн Эрүүгийн танхимд хаалттай болж, өнөөдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулсан. Товын дагуу шүүх хуралдаан хаалттай үргэлжилж байна.
Долоодугаар сарын 23-ны өдрийн 10 цагт шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч, гэрч, шинжээч бүхий 39 оролцогчтойгоор гэм буруугийн шүүх хуралдааныг эхлүүлэхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч, шүүгдэгч нараас шүүх хуралдаанд “гэрч Ц.Амгаланбаатарыг оролцуулах” тухай хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авсан байна.
Үүнтэй холбоотойгоор шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүх хуралдаанд Ц.Амгаланбаатарыг гэрчээр оролцуулахаар шийдвэрлэсэн нь шүүх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “…энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа." зааснаар шүүх бүрэлдэхүүнийг татгалзсан.
Шүүх өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй, дээрх үндэслэлээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжгүй болсон тул шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж хэлэлцүүлэхээр шүүх хуралдааныг ирэх сарын 12-ны өдрийн 9 цаг хүртэл хойшлуулсан талаар мэдээлсэн юм.
Б.Хурц нарын 9 хүнийг Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан, Б.Булган, Г.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасанд буруутгаж байгаа юм.