УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 2017 онд хуучин, 2018 онд одоогийн ерөнхийлөгчөөс санал авсан. УИХ-ын гишүүд, улс төрийн намуудад хоёр удаа санал авахаар хүргүүлсэн. Тавигдах шаардлагыг хангасан. 330 мянган иргэнтэй биечлэн уулзаж, 5.5 сая саналыг хүлээн авсан. Тиймээс санал авах бүх боломжийг хуулийн хүрээнд авсан. Цаашид ч нээлттэй.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Үндсэн хууль өөрчлөх асуудал бол хүн бүрийн анхаарал татсан асуудал. Ард түмний яриад байгаа хэд гурван юмыг өөрчлөлтөд оруулаад дундуур нь юмаа шургуулаад байх юм. Гуя дагаж хүзүү гэдэг шиг. Үндсэндээ Үндсэн хуульд нам сонгодог өөрчлөлтийг л оруулах гээд байна.
Нам сонгодог болвол намын нэр шидээд л ард нь насаараа суудаг хэдэн хүн байх нь.
Сая нэг хонгил яриад байсан. Одоо хэзээ ч нурдаггүй ган төмөр хонгил бий болгох гээд байгаа юм шиг харагдаж байна. Намууд худлаа юм шиг мэдэгдэл хийчихээд цаанаа дуртай л байгаа байхгүй юу. Мэдэгдэл шиг юм хийчихээд гараад явсан байна, хар л даа. Супер Засгийн газраар яах юм бэ. Одоо байгааг муу байна гэж хэлэхгүй. Наанаа сүржин цаанаа юу ч хийж чадахгүй болчих вий.
Үнэн чанартаа асуудал Үндсэн хуулинд биш бидний ёс суртахуунд байгаа
Байгалийн баялаг ард түмний өмч байна гэсэн бол одоо төрийн өмч гэчихлээ. Ард түмэн баялгаа хүртэж чадахгүй байгааг ашиглаад дуран дээр нь тоглоё гэж байна.
Үнэн чанартаа асуудал Үндсэн хуулинд биш бидний ёс суртахуунд байгаа юм. Өнөөдөр ямар төртэй байгаа билээ, үүнийг хэн бүтээсэн юм. Өнөөдөр дахиад дордуулах гэж байна. Долоо дордсон бол дал дордоно шүү.
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: Монгол Улс түүхэндээ томоохон өөрчлөлт хийх гэж байна. Дэлхийн улс орнууд хөгжлөө урагшлуулах зорилгоор Үндсэн хуулиа өөрчилдөг туршлага бий. Үндсэн хуулийн өөрчлөлт Монгол Улсын хөгжил дэвшил, тусгаар тогтнолын баталгаа болох ёстой.
Одоо өргөн барьж байгаа өөрчлөлтөл сэтгэл дундуур байгаагаа олон гишүүн хэлж байна. Үндсэн хуульд оруулах өөрчлөлт үү, шинэчилсэн найруулга уу гэдэг дээрээ эхлээд ойлголцох хэрэгтэй байна. Цаг үе өөрчлөгдөж, нийгмийн өөрчлөлт хурдацтай байгаа энэ үед гишүүн бүр нэгдсэн ойлголттой, хариуцлагатай байгаасай гэдэг үгийг хамт олондоо хэлмээр байна.