Энэ сарын 24, 25-ны өдрүүдэд БНХАУ-д болсон TOUR OF HENAN дугуйн тэмцээнд Спортын мастер Б.Идэрболд, ОУХМ, 2019 оны улсын аварга Б.Наранхүү, ОУХМ Б.Мягмарсүрэн нар уралджээ.
I байранд ОУХМ Б.Мягмарсүрэн, II байранд Спортын мастер Б.Идэрболд, III байранд ОУХМ Б.Наранхүү орж амжилттай уралдсан байна. Тус тэмцээнд Казакстан, Тайвань, Хонконг, Макао, Энэтхэг, БНХАУ-ын 80 гаруй тамирчин оролцсон байна. Тамирчид хоёр өдөрт нийт 130 км замыг туулжээ. Дэлхийн чансааны дараагийн том тэмцээн энэ сарын 29-нд ӨМӨЗО-нд болох бөгөөд манай улсын шилдэг дугуйчид оролцох юм байна.