Хятадын талаас Хонконгийн эсэргүүцлийн хөдөлгөөнийг бусниулах зорилготой хэдэн зуун хуурамч аккаунт нээснийг илрүүлэн устгалаа гэж Twitter inc мэдэгдэв.
Тус компанийн мэдээллээр Хятадаас гаралтай 936 аккаунтад Хонконг дахь ардчиллын төлөөх тэмцлийг бараантуулах, будилуулах зорилготой мэдээ тавигдаж байсныг зогсоожээ. Түүнчлэн Facebook уг жишээгээр ажиллаж, нийгмийн сүлжээн дэх Хятадын Засгийн газрын дэмжүүлсэн ижил төстэй үйл ажиллагааг илрүүлснээ мэдээлжээ. Тухайлбал, таван хуурамч аккаунт, долоон нүүр, гурван группийг илрүүлэн хаасан байна.
Twitter-ийн мэдэгдэлд “Манай шуурхай мөрдөн шалгалт эдгээрийг улсын дэмжлэгтэй үйлдэл болохыг нотолсон баримт олсон. Ерөнхийдөө ийм аккаунтууд Хонкогт улс төрийн хагарлыг зориудаар, тусгайлан дэврээх зорилготой байсан бөгөөд эсэргүүцлийн хөдөлгөөний улс төрийн болон хууль эрхийн байр суурийг бусниулах чиглэл ажиглагдсан” гэжээ. Facebook мөн адил дүгнэлтэд хүрсэн бөгөөд “Ийм үйлдлийн цаадах хүмүүс хэн гэдгээ нууцалсан боловч шалгалтаар Хятадын Засгийн газартай холбоотой хүмүүс байгааг тогтоосон” гэж блогтоо бичсэн байна.
11 долоо хоног бослогод автаад буй Хонконгт ч мөн нийгмийн сүлжээ хаалттай. Гэвч энэхүү хуурамч мэдээний дайралт нь арал дахь эсэргүүцлийн хөдөлгөөнийг намжаах аргуудын нэг байв.
Энэ хоёр компанийн хийсэн алхам Хятад улс нийгмийн сүлжээгээр худал мэдээлэл түгээж буйн эсрэг анхны зохион байгуулалттай арга хэмжээ боллоо. Хятадад Twitter, Facebook хориотой боловч олон хүн хаалтыг тойрон сүлжээнд орж ирдэг. 11 долоо хоног бослогод автаад буй Хонконгт ч мөн нийгмийн сүлжээ хаалттай. Гэвч энэхүү хуурамч мэдээний дайралт нь арал дахь эсэргүүцлийн хөдөлгөөнийг намжаах аргуудын нэг байв.
2016 онд Оросын сүлжээний аккаунтаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлж, хагарал үүсгэхийг оролдох үеэр тус хоёр компани Засгийн газрын ухуулгыг хаах арга хэмжээ авч эхэлсэн. Global Situation Room фирмийн ерөнхийлөгч Bретт Bруений хэлснээр Хятадын үр дагавар Оросынхоос хавьгүй их байж болзошгүй юм. Хятадын Засгийн газар олон жилийн турш гадаад цахим ба бусад хэрэгслээр нөлөөлөх хүч хуримтлуулж байгаа ч бага ашигласан аж.
Бруен цааш нь “Энэ нь оддын дайн киноны унтарсан одтой адил. Хүчин чадал нь байгаа боловч бүрэн ашиглахгүй. Хэрэв тэд бий болгосон хүчээ түрэмгий байдлаар ашиглавал дэлхийн улс төрд томоохон өөрчлөлт авчирна” хэмээн анхааруулав. Түүнчлэн Twitter компани “Зогсоосон аккаунтууд өргөн хэмжээний сүлжээний хамгийн идэвхтэй хэсэг нь. Тэднийг бүрэн идэвхжихээс өмнө хааж амжсан” гэв. Үүнтэй холбоотойгоор гаргасан мэдэгдэлдээ “Тус сайт дээр Хятадын төрийн мэдлийн хэвлэлээс ирүүлсэн төлбөртэй зар илэрсний дараа дэлхийн аль ч орны төрийн дэмжлэгтэй хэвлэлийн зарыг авахаа зогсоолоо” хэмээн онцолжээ.
Энэ хориг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг боловч бие даан ажилладаг BBС мэтийн мэдээллийн байгууллагад хамаарахгүй аж. Facebook одоохондоо төрийн медиагаас зар авч байгаа боловч агуулга, бодлогыг нь нарийн хянахаа амлав. Эдний мэдэгдэлд “Бидэнд ирүүлсэн зарын утга агуулгыг нарийн шалгаж, манай бодлогыг зөрчиж байгаа эсэхийг шийдвэрлэнэ” хэмээн дурдсан байна.
Сара Фрайер