2022 онд Катарт болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/, 2023 онд БНХАУ-д болох Азийн аварга шалгаруулах тэмцээн /Азийн АШТ/-ий урьдчилсан шатны хэсгийн сугалаа өчигдөр болсон. Малайзын Куала Лумпур хотод болсон сугалаагаар 40 баг 8 хэсэгт хуваагдлаа.
Найман хэсгийг тэргүүлсэн багууд болон хэсэг тэргүүлж чадаагүй ч хамгийн өндөр оноо авсан 4 баг 2023 оны Азийн АШТ-д орно.
Харин 2022 оны ДАШТ-ын хувьд Катар зохион байгуулагч орон учраас автоматаар 2022 оны ДАШТ-д орох бол үлдсэн долоон хэсгийг тэргүүлсэн баг болон хэсэг тэргүүлж чадаагүй ч хамгийн өндөр оноо авсан 5 баг ДАШТ-ий дараагийн шатанд тоглох эрхтэй болно.
Урьдчилсан шатны хэсгийн тоглолтууд 2019 оны есдүгээр сарын 05-аас 2020 оны зургаадугаар сарын 09-нийг хүртэл явагдана.
Найман хэсгийг Дэлхийн чансаагаар Азидаа хамгийн дээгүүр бичигддэг найман баг тэргүүлж байна.
- Иран /20/
- Япон /28/
- Өмнөд Солонгос /37/
- Австрали /43/
- Катар /55/
- Арабын Нэгдсэн Эмират /67/
- Сауди Араб /69/
- БНХАУ /73/
Монголын шигшээ багийн урьдчилсан шатанд тоглох хуваарийг ЭНД дарж үзээрэй.