Этиоп гаралтай, 19 настай, Еврей залууг цагдаа буудан хөнөөсөн хэрэг өнгөрсөн сард Израильд гарчээ. Аюулгүй байдлыг нь хангах зорилгоор цагдаагийн нэрийг нууцалж, гэрийн хорионд оруулсан байжээ. Түүний хорионы хугацаа дуусаж, цагдааг сулласан байна. Үүнийг эсэргүүцсэн жагсаал Иерусалим хотод болжээ.
Этиоп гаралтай Еврейчүүд тус улсад цөөнхөд тооцогддог. Нийт 150 мянга орчим Этиоп иргэн Израильд амьдардаг.
19 настай Соломон Тэкахын үхэлд буруутай цагдааг сулласныг эсэргүүцсэн жагсагчид тус улсын парламентын гадна дахин жагссан байна. Тэд энэ хэрэг гарсны дараа олон хотод жагссан аж. Энэ үеэр нийт 111 цагдаа шархдан, 136 хүнийг баривчилжээ.
Тэкахын зурагтай богино цамц өмссөн жагсагчид цагдаа нар хүч хэрэглэж байгааг болон арьс өнгөөр ялгаварлаж байгааг шүүмжилсэн юм. Жагсагчид “Цагдаагийн улс” гэж хашхирч, хамгаалалтад гарсан цагдаа нартай хэд хэдэн удаа мөргөлджээ. Харин гудамжинд явсан иргэд алга ташин, жагсагчдыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
Тус улсын цагдаагийн газраас гаргасан мэдэгдэлд “Гэрийн хорионд оруулсан цагдаа гэр бүлийнхэнтэй амарч байхад нь хэсэг залуус муудалцсан. Тэднийг салгах гэхэд цагдаа руу дайрсан тул өөрийгөө хамгаалах зорилгоор зам руу буудсан. Гэвч асфальтад ойсон сум 19 настай залууг үхэлд хүргэсэн” гэжээ.
Эх сурвалж: AA