Засгийн газраас хэрэгжүүлж буй “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас оношилгооны төлбөрийг нь хариуцан элэгний В, С вирусийн идэвхжил тодруулах шинжилгээг хийх сонгон шалгаруулалт зарлаж, тэнцсэн 28 лабораторитой гэрээ байгуулжээ. Эдгээр лабораторийн тусламж үйлчилгээний чанарт үнэлгээ өгөх зорилгоор мэргэжлийн байгууллагууд шалгалт хийсэн бөгөөд шалгалтаар 28 байгууллагын 15 нь шаардлага хангахгүй үнэлгээ авсан тул даатгалын сангийн санхүүжилтийг зогсоожээ. Энэ талаар ЭМДЕГ-ын хуулийн мэргэжилтэн Т.Батсүмбэр-Уулаас тодрууллаа.
-Эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг 28 лабораторид ямар байгууллагаас, хэзээ шалгалт хийв?
-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд сонгон шалгаруулалтад тэнцэж, Эрүүл мэндийн яамнаас зөвшөөрөл авсан 28 лабораторитой даатгалын гэрээ байгуулж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж ажиллаж ирсэн. 2019 оны зургаа, долоодугаар сард ЭМДЕГ, тухайн чиглэлийн мэргэшсэн эрдэмтэн судлаачид, Монголын лабораториудын нэгдсэн холбоо, Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, ХӨСҮТ-ийн нэгдсэн лаборатори болон 28 лабораторийн төлөөлөл багтсан хяналт, шалгалтын ажлын хэсэг байгуулагдсан. Шалгалтаар дээрх 28 лабораторийн 15 нь шаардлага хангаагүй тул даатгалын гэрээг түдгэлзүүлж, 2019 оны долоодугаар сарын 9-нөөс эхлэн даатгалын сангаас олгох санхүүжилтийг зогсоосон болно.
Шаардлага хангаагүй 15 лабораториос “Гялс”, “Протлаб”, “Меданалитик” лаборатори зөрчлөө арилгасан тул ЭМД-ын сангийн санхүүжилт авч, даатгалаар үйлчилж байна
-Шаардлага хангаагүй 15 лабораторид ямар зөрчил илэрсэн бэ?
-Лаборатори тус бүрийн зөрчил харилцан адилгүй. Тоног төхөөрөмж нь чанарын шаардлага хангахгүй, мэргэжлийн хүний нөөц хангалтгүй зэрэг зөрчлүүд илэрсэн. Энэ хяналт шалгалтын үр дүнд Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авдаг бүх лаборатори оношилгооны бүрэн автомат төхөөрөмжтэй болж, тоног төхөөрөмж, тусламж үйлчилгээний чанар сайжирсан. Лабораториуд өмнө нь хагас болон бүрэн автомат төхөөрөмжүүдтэй байсан. Хагас автомат төхөөрөмжтэй лабораторид 80 мянга, бүрэн автомат төхөөрөмжтэй бол 120 мянган төгрөгийн санхүүжилтийг Даатгалын сангаас олгож байсан юм.
-Эдгээр лабораторид ямар хариуцлага тооцов?
-Зөрчлийнх нь шинж байдлыг харгалзан зөрчлөө арилгах, техник технологи болон тусламж үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах чиглэлээр улсын байцаагчийн зөвлөмж, албан шаардлага хүргүүлсэн. Албан шаардлагын дагуу гурван лаборатори зөрчлөө арилгаж, техник технологио сайжруулж, хүний нөөцөө шинэчилж чанарын гадаад болон дотоод үнэлгээг хийлгэсэн. “Гялс”, “Протлаб”, “Меданалитик” лаборатори зөрчлөө арилгаснаар ЭМД-ын сангийн санхүүжилтийг авч, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байна.
-Шаардлага хангаагүй лабораториудад шинжилгээ хийлгэсэн иргэдийн шинжилгээний үр дүн баталгаагүй болж байна уу?
-Энэ хяналт шалгалтаар даатгалын гэрээний хэрэгжилт, стандарт, заавар журам, хууль тогтоомжийн дагуу хүлээсэн үүргийн биелэлтэд хяналт шалгалт хийсэн. Харин элэгний вирусийн шинжилгээний үр дүнтэй холбоотой шалгалт хийгээгүй.
Тоног төхөөрөмж нь чанарын шаардлага хангахгүй, мэргэжлийн хүний нөөц хангалтгүй зэрэг зөрчлүүд илэрсэн
-Тэгвэл дээрх шаардлага хангаагүй үнэлгээтэй гарсан лабораториудад шинжилгээ өгсөн хүн эргэлзвэл хаана хандах вэ?
-Энэ бол манай байгууллагын хариулах асуулт биш. Эрүүл мэндийн яамны Лабораторийн салбар зөвлөлөөс тодруулж болно. ЭМДЕГ газар нь даатгалтын санхүүжилт, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилт, хууль тогтоомжийн биелэлтийг хариуцаж, хэрэгжүүлэлт хяналт тавьж, санхүүжилт олгох үйл ажиллагаа явуулдаг байгууллага.
-“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд ЭМД-ын сангаас хэдий хэмжээний санхүүжилт зарцуулаад байна вэ?
-Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2017 оноос 2019 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийг хүртэл В, С вирусийн илрүүлэг шинжилгээг 1 сая 1530 хүнд хийсэн. 4827 хүн баталгаажуулах шинжилгээ, 100377 хүнд В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээ, В, С вирусийн эмийн үнийг хөнгөлөлт үзүүлэх зэрэг үйлчилгээний санхүүжилтэд нийт 53.3 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт олгоод байна.
Шалгалтаар шаардлага хангасан 16, хангаагүй 12 лабораторийн мэдээллийг авах бол ЭНД дарна уу.