Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл, Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүы, 2314 хүн ажиглалтад байна. 324 эмч, эмнэлгийн мэргэжилтэн тусгаарлагдсан иргэдэд тусламж үзүүлж байна. Сөүлийн онгоцоор ирсэн зорчигчдоос ХӨСҮТ-д 37 иргэнийг тусгаарлалаа. Тус онгоцоор 261 иргэн ирсэн бөгөөд 0-2 насны 6, 3-18 насны 14, жирэмсэн 17 иргэн байна. Иргэдийн бие хэвийн тусгаарлах байранд хуваарилагдан тусгаарлагдаж байна.
ОХУ-ын эрдэмтэд COVID-19 халдвар 4-5 дугаар сард оргил үедээ хүрнэ гэж мэдээллээ. Хамар битүүрэх, бие арзайх, булчин өвдөх шинж тэмдэг түгээмэл, халуурах шинж 4-5 өвчтөн гарсан. Гадны орнуудад мэдээлж байгаа шиг амны амтлах, үнэрлэх мэдрэмж алдагдах шинж тэмдэг манай өвчтөнүүдэд илрээгүй хэмээн эмчлэгч эмч Чинбаяр мэдээлжээ. ХӨСҮТ-д эм тариа хүрэлцээтэй байна.
ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа, АНУ-ын Холбооны засгийн газраас иргэдэд амны хаалт зүүх талаар шинэчилсэн зөвлөж гаргахаар ажиллаж байна. Япон улс иргэдийг амны хаалт зүүхийг зөвлөж байна. Ерөнхий сайд Абэ бүх өрхөд тус бүр хоёр ширхэг угааж хэрэглэдэг амны хаалтыг шуудангийн хаягаар илгээхээ мэдэгдлээ. Энэ мэдэгдлийг хийхдээ Ерөнхий сайд Абэ өөрөө угааж хэрэглэдэг амны хаалт зүүсэн байв. Халдвартай хүн ярих, ханиах, найтаахад шүлсний бичил дусал халдварыг дамжуулж байна.
Португаль улсад тогтоосон онц байдлыг дахин 14 хоногоор сунгаж буйгаа Ерөнхий сайд нь мэдэгдлээ.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү, Сэлэнгийн Зүүнхараа, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 2 иргэнээс коронавирус илрээгүй. Катараас ирсэн энхийг сахиулагчдаас вирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 110, Цэргийн эмнэлэгт тусгаарлагдсан 58, Орхонд 20, Дарханд 11 гэх мэтээр нийт 326 давтан шинжилгээнд COVID-19 илрээгүй.
А.Амбасэлмаа, Солонгосоос ирсэн иргэд COVID-19-ийг илрүүлэх PCR шинжилгээ хийлгээд, шинжилгээний бичгээ үзүүлээд онгоцонд суусан. Тусгаарлагдсан иргэдэд хэд хоногийн дараа дахин шинжилгээ хийнэ.