"Их 20-ийн чуулганаар чөлөөт худалдаа болон олон улсын бусад чухал асуудлуудаар зөвшилцөлд хүрэхийг гол зорилгоо болгоно" гэж Японы Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгдлээ. Чуулганы үеэр "АНУ, БНХАУ худалдааны маргаанаа шийдвэрлэнэ гэж найдаж байгаа"-гаа тэрбээр илэрхийлсэн байна.
Мөн Ойрх Дорнодод энх тайвныг эргүүлэн цогцлоохыг Шинзо Абэ олон улсад уриалжээ. Цөмийн асуудлаарх хэлэлцээртэй холбогдуулан АНУ, Ираны дунд маргаан даамжирч байгаа юм. АНУ Ираны эсрэг дахин хориг тавьсан бол Ираны талаас 2015 онд байгуулсан олон улсын хэлэлцээрээс буцаж, ойрын хугацаанд уран баяжуулна гэж анхааруулаад байна. Энэ хэлэлцээрт багтсан АНУ, БНХАУ, Их Британи, Франц, Герман, ОХУ “Их 20”-ийн чуулганд оролцох юм.
Мөн Ойрх Дорнодын энх тайван, тогтвортой байдал дан ганц Япон гэлтгүй дэлхий нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд чухал нөлөөтэй
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ “Удахгүй болох чуулганаар талууд саналын зөрүүнээс илүү тэвчээр гаргаж саналаа нэгтгэхэд бодит алхмууд хийгээсэй гэж найдаж байна. Тухайлбал, чөлөөт худалдаа, дэлхийн эдийн засаг дахь инновацын оролцоог ахиулж, дижитал эдийн засгийн дүрэм журмыг бий болгохын зэрэгцээ байгаль орчны олон улсын асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарна гэж хүлээж байна. АНУ, БНХАУ яриа хэлэлцээ хийж асуудлаа үр дүнтэй шийдвэрлэнэ гэж найдаж байна. Мөн Ойрх Дорнодын энх тайван, тогтвортой байдал дан ганц Япон гэлтгүй дэлхий нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд чухал нөлөөтэй” гэж мэдэгдлээ.
ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель “Их 20-ийн чуулганаар олон уулзалтууд болж, аюулгүй байдлын бодлогын асуудлуудыг шийдвэрлэх боломж олгоно гэдэгт итгэж байна. Хэдий тийм боловч бид үүнийг хэтрүүлэх ёсгүй. "Их 20" нь дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засгуудыг нэгтгэсэн. Гол зорилго нь 10 жилийн өмнө тохиосон санхүүгийн хямралын дараах эдийн засгийн асуудал хэвээрээ байгаа. “Их 20”-ийн чуулганыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл шийдвэрлэх боломжгүй олон улсын асуудлууд тойрч байна” гэж онцлов.
Иранаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Мажид Тахт Раванчи “Бодит байдалд Ираны цөмийн асуудлаарх хэлэлцээр зөвхөн нэг тал хэрэгжүүлдэг хэлэлцээр болсон. Олон талт хэлэлцээрийг нэг тал л хэрэгжүүлэх учиргүй. Иран улс хэлэлцээрээ хэрэгжүүлэхийн тулд маш ихийг хийсэн. Харин одоо энэ хэлэлцээрийн төлөө ганцаараа бүх ачааг үүрч чадахгүй, үүрэх ёсгүй, үүрэхгүй” гэсэн байна.
Н.Номин-Эрдэнэ