Өнөөдөр болсон онцлох таван үйл явдлыг нэрлэж байна.
-Үргэлжлэн орсон борооны улмаас орон нутгийн зарим зам ихээхэн эвдэрсэн юм. Тиймээс энэ сарын 15-ны орой замыг хаасан бөгөөд өнөөдөр 18.00 цагаас эхлэн замын хөдөлгөөнийг нээх юм.
-Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажил өнөөдрөөс эхэллээ. Дөрвөн эгнээтэй болгох энэ замын сүүлд нээлттэй байсан хоёр урсгалыг 2019 оны 11 дүгээр сард шинээр барьж ашиглалтад оруулна.
Үлдсэн хоёр эгнээ замыг нэмж наймдугаар сараас барьж эхэлнэ. Ингэснээр энэ онд багтаан далан, суурийг, ирэх онд хучилтын ажлыг бүрэн дуусган ашиглалтад хүлээн авна. Шинэ замыг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөрөнгөөр тавина.
-Энэ сарын 19-нд Ховд аймгийн Булган сумын нисэх буудалд Чехийн цэргийн онгоцоор Пржевальский адууны дөрвөн гүү авчирна. Ингэснээр Бүгд Найрамдах Чех улсаас ес дэх удаа зэрлэг адууг Монголд нутагшуулна хэмээн Чехийн ЭСЯ-наас мэдээллээ.
-Эрт дээр үеэс ч монголчууд халуун дулааны цагт хоол хүнсэндээ махны хэрэглээг багасгадаг уламжлалтай байв. Цагаан хоолны хэрэглээ болон зуны цагт ходоодоо хэрхэн амраах талаар бид техникийн шинжлэх ухааны доктор, профессор Г.Лхагваагийн "Г.Лхагваа: Хүний хэвлийн тойрог бага байх тусам урт наслах магадлал ихэснэ" ярилцлагыг унших бол ЭНД дарна уу.
-Дундговь аймгийн Сайнцагаан сум чиглэлийн авто замын 64-75 дахь км-т үерийн усны улмаас зорчих хэсгийн хоёр талын хөвөө нийтдээ усанд угаагдаж, хучилтууд хэсэгчлэн эвдэрч, доогуураа усанд идэгдсэнээс тээвэрлэлт гүйцэтгэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн үүссэн тул Төв аймгийн Өндөр Довын уулзвараас Дундговь аймгийн Сайнцагаан сум хүртэлх зам, замын байгууламжийг түр хаажээ.