"Өгөөмөр" захынхан нийтийн эзэмшлийн талбайн орох гарах гарцыг нь хаажээ. Иймд тус захын ойр орчимд амьдардаг иргэд хэвлэлийн бага хурал зарлав.
ББаянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны “Өгөөмөр”, “Шинэ үе”, “Нарт” хотхоны оршин суугчид хэвлэлийн хуралд оролцов. Тэд “Өгөөмөр” зах нийтийн эзэмшлийн талбайг хувийн хэрэгцээнд авч, эзэмших эрхтэй болсноор оршин суугчид “хоригдож байна” гэв. Эдгээр хотхонд нийт 500 орчим иргэн амьдардаг юм байна.
Машины засварын газрууд тос маслоо ил задгай хаядаг. “Өгөөмөр” захыг 2007 онд нээснээс хойш бид ийм байдалтай амьдарч байна.
Тэд хотын дарга С.Амарсайханаас дахин төлөвлөлтөө эргэж харахыг хүсээд, бодит нөхцөл байдалтай танилцахыг хүссэн юм. Мөн нийтийн эзэмшлийн зам талбайг хувийн компанид олгосон албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардав.
“Шинэ үе” хотхоны оршин суугч: 2015 онд Баянзүрх дүүргийн Газрын албаны мэдэгдэлд “Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах замаар “Өгөөмөр” авто төвийн ард 0.4 км урт зам тавихааар төлөвлөв. Нийслэлийн иргэд, ААН-ийн дэмжлэгтэйгээр энэ бүтээн байгуулалтыг хийнэ. Иймд та бүхэн хотхоныхоо хашааг буулгана уу” гэсэн албан бичиг илгээсэн юм. Удалгүй нийслэлээс манай хашааг шууд буулгасан. Үүнээс хойших дөрвөн жилийн хугацаанд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байна. Түргэн тусламж, галын машин явах орц гарч байхгүй. Учир нь хагас дутуу, мухар замтай. Нийслэлийн захирагчийн ажлын албанд бид сарын өмнө энэ талаар танилцуулсан ч ирж үзээгүй байна. Бид өглөө оройн замын ид түгжрэлийн үед гэртээ орох гэж 4-5 цаг зам дээр түгжирдэг.
Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас бидний амьдарч буй газарт хөрс бохирджээ гэдгийг ирж дээж аваад тогтоочихсон. Энэ мэтээр бидний эрхийг зөрчиж байгаа тул яаралтай арга хэмжээ авахыг шаардаж байна. Нийслэлийн захирамж гарсан тул дүүргийн мэргэжилтнүүд ямар ч арга хэмжээ авч чадахгүй байна гэв.
Өөр нэг оршин суугч: Наран туул, Өгөөмөр гэсэн хоёр том зах ойрхон байрлалтай. Иймд 20, 40 тоннын том чингэлэг ачсан машинууд гэрийн хажуугаар байнга явдаг. Машины засварын газрууд тос маслоо ил задгай хаядаг. “Өгөөмөр” захыг 2007 онд нээснээс хойш бид ийм байдалтай амьдарч байна гэв.
51 ДҮГЭЭР БАЙРНЫ ХАЖУУГИЙН ЗАМ НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙНХ БАЙСНЫГ ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН АВЧИХСАН
Хотхон доторх замаар дээрх хоёр захын үйлчлүүлэгчид зорчдогоос байнга түгжрэл үүсдэг, зам их эвдэрч эхэлсэн. Мөн машины толь, дугуй алдах нь энгийн үзэгдэл боллоо. 51 дүгээр байрны хажуугийн зам нийтийн эзэмшлийнх байсныг Шадар сайд Ө.Энхтүвшин авчихсан юм билээ. Ингэснээр түгжрэл үүсэх болсон. Айлуудын цонхны доор тос масло, аккумляторыг задгай худалдаалсаар байна. Цонхоо онгойлгох ямар ч боломж байхгүй.Асгасан тос маслоо шороогоор дардаг. Цэвэрлээд нэмэр байдаггүй.