Хариуцлагагүй уул уурхайг дагаад бидний нэрлэж заншсан “нинжа” нар алт олборлож, зах замбараагаа алдаж байсан үе бий. Хүүхэд, хөгшидгүй хүрз, жоотуу, түмпэнгээ барин хувиараа алт олборлохоор эрүүл мэндээ ч үл хайхран эл ажилд ханцуй шамлаж байсан нь улс орны хувьд шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлын нэг болж байсан.
Эл асуудлыг шийдвэрлэхэд дөхөм болох зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран Тогтвортой бичил уурхай төслийг 2005 онд эхлүүлж байсан. Дөрвөн жил үргэлжилсний үр дүнд өнөөдөр “ХАРИУЦЛАГАТАЙ БИЧИЛ УУРХАЙ” сэдэвт форумыг зохион байгуулан төслийн хаалтын үйл ажиллагааг зохион байгуулав.
Тус төслийн хүрээнд бичил уурхайн хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, техник, технологи болон мэдлэг туршлага солилцох зэрэгт анхааран ажиллажээ.
Уг үйл ажиллагааг зохион байгуулагчид “Бичил уурхай эрхлэгчдийг хөөж тараан, хүчээр үйл ажиллагааг таслан зогсоож байсан түүх дэлхийн улс орнуудад байдаггүй. Тэр ч утгаараа үүнээс илүүтэй журманд оруулж зохион байгуулалтад оруулахыг зорьсон. Хамгийн түрүүнд “нинжа” гэх нэрээс салгаж хувиараа ашигт малтмал олборлогч хэмээн нэрийдэх болсон” тухай онцолж байв.
Түүнчлэн 2009 онд ашигт малтмал, газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж эрх зүйн орчин үүсэж бичил уурхай гэх нэр томьёо гарсан аж. Ийн бичил уурхайн үйл ажиллагааг том уурхайгаас ялгаж салган тодорхойлох боломжийг бүрдүүлжээ.
Манай улсад 2003 онд 875 га газрыг бичил уурхайгаар ашиглах эрх олгож байсан бол энэ нь 2018 онд 2392.49 болон нэмэгдсэн байна.
Төслийн хүрээнд байгаль орчны нөхөн сэргээлтэд түлхүү анхаарчээ. Иргэд хуулийн хүрээнд нутгийнхаа баялгийг олборлож хууль журмын хүрээнд нөхөн сэргээлт хийж ажиллаж эхэлсэн байна.
Ашигт малтмал олборлолтын газар 18 наснаас доош хүүхэд ажиллуулахаа больж холбоо нөхөрлөлийн хэв загварт оржээ. Олборлогч бүр хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгатай танилцан сургалтад хамрагадаж бичил уурхайд хөдөлмөр эрхэлдэг болжээ.
Бичил уурхай эрхлэгчдийн нэгдсэн тайлангаас үзэхэд бичил уурхай эрхлэгчид 2016 онд 196 сая, 2016 онд 350 сая төгрөгийн татвар төлсөн байна.
“БИЧИЛ УУРХАЙЧИД МӨНГӨН УС ХЭРЭГЛЭЛГҮЙГЭЭР АЛТ БОЛОВСРУУЛАХ ЦЕХ, ТЕХНОЛОГИТОЙ БОЛСОН”
Швецарийн хөгжлийн агентлагийн хөтөлбөрийн зохицуулагч Н.Эрдэнэсайхан “Байгалийн нөөц ихтэй улс орон бүрт бичил уурхай байдаг. Бичил уурхайг хэрхэн зохицуулах нь тодорхой бодлого шаардсан ажил. Монголд хэрэгжүүлсэн энэхүү төсөл олон улсын сайн жишиг, туршлага болж олон талын үр дүн үзүүллээ.Үүний нэг нь бичил уурхайчид мөнгөн ус хэрэглэлгүйгээр алт боловсруулах цех, технологитой болсон. Энэ нь таван газар хэрэгжсэн. Мөн бичил уурхайчид өмнө нь хаана алт байна тийшээ дайрдаг байсан бол одоо орон нутгийнхаа нэгдсэн зохион байгуулалтад орж ажиллаж байна. Түүнчлэн өөрсдийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллаж, нөхөн сэргээлт хийж хэвшсэн” гэв.
Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалаас төслийг цааш үргэлжлүүлэх эсэх талаар асуулаа. Тэрбээр “Энэхүү төслийг цаашид амжилттай хэрэгжүүлэн авч явах нь Монгол төрийн хариуцлага. Бичил уурхайн бүтцийг орон нутагт нутагшуулах шаардлагатай. Бид нийгмийг хамарсан маш том өөрчлөлтөд бэлэн байх ёстой. Үүнд нийгэм эдийн засаг, ган зудын гамшигт зэрэг багтана. Энэ бодлогыг хэрэгжүүлж бичил уурхайд түшиглэн ирээдүйд үүсэх эрсдэлээс хамгаалж болно. Одоо ажиллаж буй бичил уурхай эрхлэгчдийг төр засаг бага хүүтэй зээл олгох, ажлын байраар хангах зэргээр дэмжвэл зохилтой” гэсэн юм.
“БИЧИЛ УУРХАЙЧИД БИДНИЙ ХАНДЛАГА ҮНЭХЭЭР ИХ ӨӨРЧЛӨГДСӨН”
Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбооны тэргүүн Ч.Отгонбаатар “Бичил уурхай эрхлэгчид төрийн бус байгууллага байгуулан үүний удирдлага дор нөхөрлөл бий болгон ажиллаж байна. “Тогтвортой бичил уурхай” төсөл хэрэгжсэнээр “нинжа” гэх нэр томьёог халж, нийгэмд асар том өөрчлөлт хийлээ. Энэ байгууллага иргэдийг зохион байгуулалтад оруулж чадсан. Тухайн үед “нинжа” хэмээн цоллуулж байсан хүмүүс өнөөдөр бичил уурхайчин гэх нэр дор сурч боловсрон хөгжиж хамтдаа бүтээн байгуулалт хийж байна. Тогтвортой ажлын байртай болсноор хүмүүсийн амьдрал ахуй ч сайжирч байна” гэлээ.
Бичил уурхайчдын төлөөлөл болох Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Шижир хишиг” нөхөрлөлийн ахлагч Д.Туяа “2015 онд хэрэгжиж эхэлсэн энэ төсөл нийгэмд “Нинжа” хэмээн нэр зүүж тусгаарлагдсан байсан хэсэг бүлэг хүмүүсийг зохион байгуулалтад оруулж амьдралыг нь сайжруулах зорилготой. Миний хувьд энэ төслийг эхлүүлсэн цаг мөчөөс хаалтаа хийх хүртэл нь оролцож байна. Бичил уурхайчид бидний хандлага үнэхээр их өөрчлөгдсөн. Урьд нь бид газрыг олборлоод, мөнгө олоод орхичихдог байсан бол одоо хэрхэн нөхөн сэргээх вэ, яаж урт удаан хугацаанд тогтвортой ажиллах вэ, өөр аргаар орлого олох гэх мэт олон талаар бодож, эрэгцүүлж илүү гэгээлэг ирээдүйн төлөө хамтран зүтгэх болсон. Мөн орон нутгийнхаа нийгмийн ажилд оролцдог болсон. Манай нөхөрлөл цаашдаа өөр олон салбарт хүрээгээ тэлж ажиллахаар төлөвлөж байна” хэмээсэн юм.
Түүнчлэн уг форумын үеэр бичил уурхай дахь хүний эрхийн зөрчил, хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг таслан зогсоох, жендерийн тэгш байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээнүүд тодорхой үр дүнд хүрсэн талаар онцолж байв.