Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Архангай аймагт 13, Өмнөговь аймагт 10 тусгай зөвшөөрөл нэмж цуцалсан.
Дээрх тусгай зөвшөөрлүүдийг
- Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 буюу тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан.
- Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 буюу Захиргааны үйл ажиллагааны зарчим хуульд үндэслэх, 28 дугаар зүйлийн 28.1.1 буюу нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол сонсох ажиллагааг хийхгүй байх
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны наймдугаар сарын 20-ны өдрийн 01/5820 тоот албан бичигт дурдсан дүгнэлтийг үндэслэн цуцалсан байна.
Өчигдөрхөн үйл ажиллагааг нь зогсоохоор болсон дээрх компаниуд хэний эзэмшлийнх вэ гэдгийг burtgel.mn сайтын нээлттэй мэдээллийн сангаас шүүн хүргэж байна.
Тусгай зөвшөөрлийг нь цуцалсан эдгээр компаниудаас "Нэшнл тришүр" компани Улсын бүртгэлийн ерөнхий гзрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй, мэдээлэл байхгүй.
Өмнөговь аймгийн Гурвантэс суманд зөвшөөрөл авсан найман компаниас "ЕАИ" болон "Нитросибир Азиа" хоёр үйл ажиллагааны чиглэл нь ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөлгүй.
Харин Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж буй 11 ААН-ийн тусгай зөвшөөрлийн тухайд "Гурван хайрханы асар", "БМНС" мөн л энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж бүртгэгдээгүй юм байна.