ОДОО БАЙГАА НААДМЫН НАЙРУУЛГАНЫ ТАЛААР
С.Цогтбаяр:
Ямар өгөгдөл дээр ямар үр дүн гаргасан бэ гэдэг чухал. Түүнээс шүүмжлэлийн хувьд бид цаашдаа ч, яаж ч хийсэн хэдэн арван жилээр шүүмжилсээр байна байх.
Нээлтэд зориулсан төсөв үнэхээр бага. Тэр нь тэгээд уран бүтээлчдийнхээ гар дээр очих гэж бөөн юм болно. Уран бүтээлийг бэлтгэх хугацаа, найруулж тавих зай талбай үнэхээр бага. Шимизү сан нэг удаа Д.Сосорбарамаас асууж байсан “ийм олон хүн нэг дор уртын дуу дуулж байхыг харах үнэхээр сайхан байлаа. Энэ уран бүтээлийг хэр удаан хугацаанд бэлтгэсэн бэ” гэхэд Со “долоо хоног” гэж хэлэхэд үнэхээр гайхаж байсан. Японд бол тэр хэмжээний зүйлийг жил гаруй бэлтгэж байж хийх юм байна л даа.
Үнэхээр сайн бэлтгэж, сайн төсөвтэйгээр хийвэл ямар гайхалтай үр дүнд хүрч чаддагийг Никитон хамтлагийн төв цэнгэлдэхэд болсон тоглолт харуулсан байх.
Надад багахаан будаг өгчихөөд “ханаар дүүрэн зураг зур” гэчихээд би хамаг чадлаараа хийчихсний дараа “чиний зураач гэж юу байдаг юм” гэж байгаатай л адил. Тиймээс шаардлагатай бүхнийг нь хангалттай өгчихөөд дараа нь шүүмжлэхэд асуудалгүй.
Артгаа:
Есөн хөлт цагаан тугийг залах үйл ажиллагаа бол хамгийн сүрлэг сайхан ажиллагаа. Бусдыг нь орой үдэш хийвэл болмоор ч юм шиг санагддаг. Түүнээс наадмын нээлт гэхээр л дээлтэй нөхдүүд тэр талбайгаар гүйгээд л байдаг.
ХЭРВЭЭ ТАНЫГ НААДМЫН НАЙРУУЛАГЧ БОЛГОВОЛ ЮУ ХИЙХ ВЭ?
Артгаа:
Есөн хөлт цагаан тугийг залах ёслолын ажиллагааг цагийг нь уртасгах уу, яаж сүрлэг болгож болох вэ гэдэг дээр ажиллана. Бөх эхлэх жаяг ч бас одоо байгаа нь сонирхолтой. Нээлтийн бүжиглээд байгаа урлагийн хэсгийг болиод урд өдөр нь буюу 10-нд нь Никитоны тоглолт шиг иргэд дуртай үедээ орж гараад л, өвс зүлгэн дээрээ суух нь суугаад, тайзан дээр The Hu хамтлагаас эхлээд хамтлаг дуучид нь иргэддээ тайлан тоглолтоо үзүүлээд л байвал дээр санагдана. Оройдоо гэрлийн шоу үзүүлбэр болоход асуудалгүй.
С.Цогтбаяр:
Найруулагч гэхээсээ илүүтэй продюссер ажиллаж, чаддаг хүмүүсийг нь чадах албан дээр нь тавиад ажиллаж болно. Тэр ч бүү хэл гаднаас найруулагч урьж болно. Байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог дэмжээд өгөх хэрэгтэй. Хугацааг нь томоохон компаниудад хуваагаад өгчих хэрэгтэй. Жишээ нь, Мобиком эхний 30 минутыг, дараагийн 30 минут MCS, тэгээд Оюутолгой гэх мэтээр. Тэгэхээр нөгөөдүүл чинь хоорондоо өрсөлдөнө. Боломжийг нь өгчихөд л асуудалгүй, зовлонгүй. Улсаас ч мөнгө өгөөд байх шаардлагагүй. Үзэл суртлын ямар ч цензургүй. Тэр байтугай тэр дарга нарыг урих ч үгүй. Тэр индрийн хэсгийг өндөр үнээр зарна. УИХ-ын гишүүд нь худалдаж авч чадахгүй бол өөр газар суу.
Энэ нэг стадионоо хувьчилчихсан. Тэр нь аль дээр үеэс л яг хэвээрээ л байгаад байдаг. Тэгээд тэрнээсээ энэ улстөрчид нь ичдэггүй. Үнэхээр зивүү хүрмээр. Японы жирийн нэг их сургуулийн стадион ч хамаагүй илүү байдаг.
Артгаа:
Наадмаараа зуны дэлгэр цаг, хүн малын зоо тэнийсэн баяраа, цаашлаад намартаа золгох баяраа хамтад нь хийчихвэл яадаг юм. Жишээ нь, Ховд нутгаас тухайн жилдээ гарсан брэнд, бизнесүүдийн амжилт, бүтээлээ гайхуулсан тийм сүрлэг хөсөгт цуваа, жингийн цуваа гарна. Уриагаа биччихсэн. Яг үүнтэй адил Завхан, Өмнөговиос гээд 21 аймгаас гарна. Тэгээд 22-ын товчоонд 9-ний өдөр цуглаж тэнд үзүүлж харуулах бүхнээ дэлгэж, худалдааны чөлөөт бүс маягийн зүйл гарна. Аймгаасаа төрсөн алдартнууд нь очоод л.
Ингээд 10-нд нь тоглолт болно. Түрүүн хэлснээр. Тэгээд 11-нд нь компаниуд Цогоо ахын хэлж байгаагаар шоу үзүүлнэ. Компаниуд бол үнэхээр гоё хийнэ.
С.Цогтбаяр:
Зөвхөн энд байгаа монголчуудаараа төдийгүй монгол туургатнуудаа урьдаг байх хэрэгтэй. Америкаас Халимагууд, Хятадаас Өвөрмонголчууд, Оросоос Буриадууд ирдэг байвал сайхан. Энэ наадам гэдэг чинь олон мянган жилийн түүхтэй төрт улсын ёслол шүү дээ. Байгаа төсөв дээрээ хэрэлдэх биш, нэг уран бүтээлчээ нийлж нулимах биш, билгийн мэлмийгээ нээж илүү өргөнөөр сэтгэж, хардаг болох цаг болсон. Дэлхийн одууд ирж тоглоно шүү, хэрвээ компаниуд хийвэл. Ерээд оны эхээр монголд дэлхийн хэмжээний одууд ирдэг байсан. Тасарчихсан л болохоос.
Ер нь одоо байгаа өгөгдөл дээрээ бид зарчмын томоохон өөрчлөлт хийж чадахгүй. Харин ч ийм богино хугацаанд, ийм мөнгөөр, ийм олон хүнийг ингэж зохион байгуулж чадаж байгаад нь баяр хүргэмээр санагддаг.
ЦЭНГЭЛДЭХ ОРЧМЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЯАХ ВЭ?
Артгаа:
Шууд хуулбарлачих хэрэгтэй. Гадных бол томоохон баяруудаараа хоол, унд л их зардаг. 00-ийг нь сайн шийдээд өгчихсөн байдаг. Эд зүйлс зараад байдаггүй. Яахав, бэлэг дурсгалын зүйлс байдаг. Манайд болохоор яг Нарантуул. Хоол нь ховор. Яамаар юм бэ дээ. Хоол ундны маш урт хонгил гаргаад, өөдөөс нь адил тооны 00 тавьчихмаар юм уу. Гэхдээ орчин нь их бохир байна. Золбин нохой, муур ихтэй. Өөрсдөө ч нохой, муураа гадаа гаргаад замбараагүй баалгаж, шээлгэчихнэ. Гэхдээ бас ч гэж гайгүй болж байгаа шүү.
С.Цогтбаяр:
Зөвшөөрөл өгөх шалгуураа л өндөр тавьчих хэрэгтэй. Зохион байгуулж ядах юм байхгүй. Худалдаа наймаа хийх бол нэлээд зайтай өгчихөд болохгүй юмгүй. Жишээ нь, Чингэлтэй дүүрэг гэхэд автомашингүй өдрийг маш сайн зохион байгуулдаг. Тэднийхээс суралцах хэрэгтэй. Чингэлтэй дүүрэг бусад дүүрэгтэй л адил төсөвтэй, ажлын албатай. Гэхдээ тэнд ажил хийх сэтгэлтэй хүмүүс байгаа нь зохион байгуулсан ажлаас нь харагддаг.
Наадмын тасалбар зарах үйл ажиллагаа бол үнэхээр дур гутмаар. Аялал жуулчлалын компаниудад тасалбарыг яаж хүртээмжтэй болгох вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй.
Шүүмжлэлээсээ үүрд татгалзъя гэвэл стадион шинээр барих цаг болсоон. Яармагийн том том хашаалчихсан газрууд байна, тэрийг болиулаач. Яагаад яармагт стадион барихгүй олон аж ахуйн нэгж газрыг нь хуваагаад идчих вэ. Хүн нэг амьдрахын хооронд ингэж үхэлдэж, улсдаа хор хийнэ гэдэг үнэхээр зовлон юм. Нийслэлийн захиргаа өөрсдөө орох болохоороо хэдэн арван тэрбум төгрөгөөр яармагт гялс байшин барьчихаж байгаа биз. Тэнд чинь стадион барих газар, стадион барих мөнгө шүү дээ.
Артгаа:
Ядахдаа 50 мянган хүний стадион барих хэрэгтэй. Одоогийнх нь 20 мянган хүний суудалтай. Тэгж байж тасалбарын асуудлаасаа сална. Тэгээд аялал жуулчлалын компаниуддаа квотоор тасалбар олгох.