Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа болоход нэг хоног үлдлээ. Энэ жилийн баяр наадмын нээлт, хаалтын тоглолт, төрийн хүндэтгэлийн концертийн Ерөнхий продюсерээр Б.Отгонбат ажиллаж байна.
Ард иргэдийн догдлон хүлээдэг нээлтийн үйл ажиллагааны талаар продюсер Б.Отгонбаттай цөөн хором ярилцлаа.
-Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтын онцлог юу вэ?
-2019 оны наадмын нээлт, хаалтын тоглолтын ерөнхий найруулагчаар Үндэсний урлагийн их театрын захирал, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл ажиллаж байна. Тоглолтын агуулга өнгөрсөн жилтэй харьцуулахад драмчилсан гэхээсээ илүү дуу, бүжгийн үзүүлбэр зонхилсон мюзиклийн хэлбэртэй. Н.Наранбаатар найруулагчийн үед наадам зохион байгуулах стандартыг шинэчилж, нээлтийн үйл ажиллагааг тодорхой хэмжээний хэлэх санаатай, өгүүлэмжтэй болгосон.
Энэ жилийн наадмын нээлт, хаалтын тоглолтыг “Их Монголын цэнгэл наадам ирэх цагийн ерөөл” нэрийн дор зохион байгуулж байна
Энэ жилийн наадмын үеэр Ардын хувьсгалын 98 жилийн ой, Богд хааны мэндэлсний 150 жилийн ой, Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ой, Улаанбаатар хотын 380 жилийн ой тохиож байгаа гэдгээрээ онцлог. Энэ бүх ойн хүрээнд наадмын агуулга зангилагдана.
Түүхчилсэн үйл явцад тодорхой хэмжээний ач холбогдол өгч ажилласан. Үүнээс гадна энэ жилийн наадмын өнгө будаг, тайзны засал чимэглэлд ихээхэн хөрөнгө зарж, шинэчлэл хийсэн. Тухайлбал уран бүтээлчдэдээ зориулан 800 гаруй хувцас шинээр захиалсан.
-Үндэсний их баяр наадмын нээлтийн агуулга ямар байх бол?
-Монголчууд их зөн билэгтэй, наадам цагаан сар зэрэг уламжлалт баяраараа тухайн жилийнхээ өнгийг бэлэгшээж хардаг ард түмэн тул наадмын нээлтээр эв найрамдал, аз жаргалтай байдлыг илэрхийлэхийг зорьсон.
Энэ жилийн наадмын нээлт, хаалтын тоглолтыг “Их Монголын цэнгэл наадам ирэх цагийн ерөөл” нэрийн дор зохион байгуулж байна. Үндэсний эв эеийн дуулал, тусгаар тогтнолын бат илэрхийлэл, төр улсын үндэс болсон газар шороо, эх хэл, өв соёл, түүхэн уламжлал дээр суурилсан өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн орчилыг уялдуулж ингэж нэрлэсэн.
-Наадмын талбайд гарах бүрэлдэхүүнийг танилцуулахгүй юу?
-Миний хувьд дөрвөн жил Монгол төрийн Үндэсний их баяр наадмын ерөнхий продюсерийн үүрэг гүйцэтгэж байна. Энэ жилийн наадам уламжлал ёсоор өргөн бүрэлдэхүүнийг хамарсан.
Догдолж бас айж байна. Ард түмнээ баярлуулъя гэсэн халуун сэтгэл байгаа болохоор наадмын нээлт сайхан болно гэдэгт итгэл төгс байна.
Нээлт хаалтын тоглолтод Үндэсний урлагийн их театр, Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын филармони, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Монголын Хүүхэлдэйн театр, Цэргийн анги, Улаанбаатар чуулга, Түмэн эх чуулга, СУИС зэрэг байгууллагуудын нийт 1,700 орчим уран бүтээлч оролцож байгаа бол арын албанд 300 орчим хүн ажиллаж байна. Манай мэргэжлийн уран бүтээлчид болон цэргийн албан хаагчид наадмын гол ачааллыг үүрч байна.
Найруулагч бүр өөрийнхөө ертөнц, хүсэл тэмүүллээр Үндэсний их баяр наадмыг найруулж байгаа ч түүний ард ажиллаж байгаа баг хамт олон маань сүүлийн дөрвөн жилд яг бүрэн бүрэлдэхүүнээрээ наадмын зохион байгуулалтад гар бие оролцож байгаа.
-Жуулчдын сонирхлыг татсан ямар үзүүлбэрүүд бэлтгэж байгаа вэ? Монголыг сурталчлах сурталчилгаа байх ёстой шүү дээ.
-Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын хөгжлийн төв, ТӨҮГ хамтран зөвхөн жуулчдад зориулсан “Naadam Night” үйл ажиллагааг маргааш (07.11) анх удаа Үндэсний соёл урлаг амралтын хүрээлэнд зохион байгуулах гэж байна.
Наадмын нээлтийн тоглолтыг хялбаршуулсан хэлбэрээр англи танилцуулгатайгаар хийнэ. Энэ нь Монголчуудын ёс заншил, соёлыг мэдрүүлсэн өвөрмөц үйл ажиллагаа байж чадна гэдэгт итгэж байна. Монгол үндэстний ахуй соёл, өв уламжлалыг харуулсан үзвэр, үйлчилгээнүүд, жуулчдад зориулсан хөгжөөнт тоглоомууд гэх мэт сонирхолтой үйл ажиллагаануудаас гадна амьд хөгжмийн тоглолтууд хийнэ.
2.9 тэрбум төгрөг нь наадмын агуулга дотор зохион байгуулагдаж буй бүх арга хэмжээний нийт зардал юм
Зохион байгуулалтын хувьд Г.Цоггэрэл найруулагчийн баг хамт олон ажиллаж байгаа.
-Та бүгдийн хийе гэж бодсон зүйл төсөвтөө багтаж чадсан уу?
-Үндэсний их баяр наадмын нийт зардал 2.9 тэрбум төгрөг. Энэ хөрөнгийг зөвхөн наадмын нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн концертод хэрэглэдэг мэтээр ойлгодог. Гэхдээ энэ бол буруу ташаа ойлголт гэдгийг залруулмаар байна. 2.9 тэрбум төгрөг нь наадмын агуулга дотор зохион байгуулагдаж буй бүх арга хэмжээний нийт зардал юм.
Монголын төр Төв цэнгэлдэхийн нээлтийн арга хэмжээнд 600 сая орчим төгрөгийг зарцуулдаг. Үүний 450 сая орчим төгрөгийг тайз засал, чимэглэл, гэрэлтүүлэг, хувцас зэрэг бэлтгэл ажлын үйлдвэрлэлийн зардалд хэрэглэсэн. Наадмын нээлт, хаалтын ерөнхий ивээн тэтгэгчээр үндэсний томоохон үйлдвэрлэгч Зууны манлай "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ ажиллаж байна.
-Үзэгчдийн хүлээлт ямар байна гэж бодож байна вэ?
-Зохион байгуулах алба шинэ содон, сайн сайхан бүхнийг хүмүүст хүргэе гэсэн хүсэл тэмүүллээр ажилласан. Ард түмний хүлээлт бидний бодсоноос илүү өндөр түвшинд байгаа байх. Хэн яаж хүлээн авахыг тааварлашгүй. Маргааш (07.11) үзэгчдийнхээ алга ташилтын байдал, мэдрэмжээс олж харна. Наадмын нээлтийг хэрхэн үнэлэх вэ гэдэг ард түмний том шалгуур үлдлээ. Уран бүтээлч хүний хувьд яах бол гэсэн болгоомжлол байна. Догдолж бас айж байна. Ард түмнээ баярлуулъя гэсэн халуун сэтгэл байгаа болохоор наадмын нээлт сайхан болно гэдэгт итгэл төгс байна.
Энэ ташрамд хамтран ажиллаж биднийг ивээн тэтгэж дэмжин ажиллаж байгаа бүх байгууллагууддаа талархал илэрхийлмээр байна. Зон олон Монголчууддаа Үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлье.
-Ярилцсанд баярлалаа.